Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сирийн химийн зэвсгийг далайд устгаж магадгүй
Химийн зэвсгийг хориглох байгууллага нь Сирид байгаа химийн бодисыг устгах төлөвлөгөөгөө гаргасны дараа бага зэрэг ээдрээ үүсчээ. Хөтөлбөрийн дагуу Сирид устгах боломжтой цөөн тооны зэвсгээс бусдыг нь дараа жилийн хоёрдугаар сар гэхэд тус улсаас гарган ийм төрлийн зэвсэг устгах технологитой өөр улсын нутагт устгах ёстой. Гэтэл устгал хийх ёстой байсан орнууд эрсдэлтэй гэдэг шалтгаанаар Сирийн химийн зэвсгийг хүлээн авахаас татгалзсан юм. Ийм нөхцөлд химийн зэвсгийг задгай далайд, олон улсын хяналтад байдаг хэсэгт тусгай усан онгоцон дээр устгах хувилбарыг АНУ авч үзэж байгаа тухай “The New York Times” сонин мэдээлж байна.

Тусгай усан онгоцон дээр гаргасан химийн зэвсгийг хоёр аргаар устгах боломжтой аж. Эхнийх нь нэн өндөр температурт ажилладаг тусгай зуух ашиглан шатаах. Шатаасны дараагаар химийн хортой бодис задарч аюулгүй болдог. Ингэж устгахад нийт 60 хоног шаардлагатай.

Хоёр дахь арга нь тусгай технологи ашиглан далайн усанд уусгах. Хоёр дахь аргыг хэрэгжүүлэхийн тулд Америкийн Батлан хамгаалах яаманд боловсруулсан “Хөдөлгөөнт гидролитик систем нэртэй” тусгай төхөөрөмжийг ашиглах аж. Энэ төхөөрөмжийг шаардлагатай гэж үзсэн дэлхийн ямар ч цэгт хүргэн 10 хоногийн дотор бэлэн болгодог. Бэлэн болгосны дараагаар химийн хортой бодисыг далайн ус болон бусад бодистой хамт хольж халаан аюулгүй болгоно.
Аль хувилбарыг сонгохоо химийн зэвсэг устгахад оролцон хянаж байгаа талууд хараахан сонгоогүй байна. Одоогоор Сирийн нутагт байсан химийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг бүх тоног төхөөрөмжийг устгасан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан