УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Худалдааны төвийн дээвэр нурж 54 хүн нас барлаа
Латвийн нийслэл Рига хотод 500 хавтгай дөрвөлжин тетр талбай бүхий “Максим” худалдааны төвийн дээвэр нуран 54 хүн нас барж олон арван хүн бэртэж гэмтсэн байна. Одоо хэрхсэн нь мэдэгдэхгүй байгаа долоон хүнийг нурангид дарагдсан гэж үзэн аврагчид хайсаар байна. Дэлгүүрийн мөнгө хураагчаар ажилладаг байсан нэгэн эрийг барилга нурснаас хойш 9 цагийн дараа гаргаж эмнэлэгт хүргэжээ. Одоогийн байдлаар эмнэлэгт нийтдээ 19 хүнийг хүргээд байгаа юм. Худалдааны төвийн дээвэр дээр хүүхдийн тоглоомын талбай байгуулж байсан, барилгын чанаргүй материал ашигласан зэргээс болж энэ осол гарсан гэсэн эхний таамаглалууд байна. Хэргийг мөрдөн шалгахын зэрэгцээ Латви даяар талийгаачдыг дурсан гурав хоногийн гашуудал зарласан байна. Нас барсан хүмүүсийн дунд Орос, Эстони зэрэг гадаад орны иргэд цөөнгүй байжээ.

0 Сэтгэгдэл