Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Фүкүшимагийн цагаан будааг эзэн хаан зооглоно

2011 онд “Фүкүшима” цөмийн цахилгаан станц дээр осол гарсны дараанаас анх удаа энэ бүс нутагт тариалсан цагаан будааг эзэн хааны ордны хэрэгцээнд нийлүүлсэн байна. Японы эзэн хааны хэрэг эрхлэх газрын даргын мэдэгдэж байгаагаар Фүкүшимад тариалсан цагаан будааг авах хүсэлтийг эзэн хаан Акихито өөрөө гаргасан ажээ. Ингэснээр осол гарсан цөмийн цахилгаан станцаас 20 км-ийн зайтай байдаг Хирана хотын орчим тариалсан 120 кг цагаан будаа авсан юм байна. Хирана хот орчим үйл ажиллагаа явуулдаг фермерүүд 2011 оны газар хөдлөлт, цөмийн цахилгаан станцын ослын дараанаас асар их хохирол амссан бөгөөд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаад энэ жилээс л цагаан будаа тариалж байгаа нь энэ аж.

Өнгөрсөн аравдугаар сард Хирана хотын орчмоос хураасан хоёр тонн цагаан будааг Японы Ерөнхий сайд Шинжо Абэ авч байсан юм. Цөмийн цахилгаан станцал осол гарсны улмаас Фүкүшима орчмын ус, хүнс, тариа ногоо цацраг идэвхийн нөлөөнд өртсөн тул хүний биед хортой байж болзошгүй гэж үзэн дийлэнх хүн хэрэглэхээс зайлсхийж байгаа юм.
Харин ийнхүү эзэн хаан, Ерөнхий сайд энэ нутгийн цагаан будааг хэрэглэж байгаа нь хүмүүсийн дунд байгаа айдсыг арилгах цаашдаа Фүкүшима орчмоос хураасан будаа, ургуулсан ногоо зэргийг хэвийн борлуулалттай болоход сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан