Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Тайландын босогчид Ерөнхий сайдыг барьцаалахаар оролджээ
Тайландад 2006 онд цэргийн эргэлтээр түлхэн унагаагдсан Ерөнхий сайд Таксин Чинаватын талынхан, түүний төрсөн дүү  тус улсын засгийн газрын тэргүүн Йинглик Чинават болон түүнийг эсэргүүцэгчдйин зөрчил улам хурцдаж бослого хөдөлгөөнд хүрээд байна.

Засгийн газрыг эсэргүүцсэн босогчид өнгөрсөн ням гарагт Ерөнхий сайд Йинглак Чинаватын барьцаалахаар оролдож түүний байрлаж байсан үндэсний цагдаагийн газрын байшинд халджээ.

Ерөнхий сайдыг цаг алдалгүй аюулгүй газарт хүргэсэн байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн Засгийн газрын мэдлийн, үндэсний телевизийн Thai PBS сувгийн барилгыг эзэлж эфирийг зөвхөн өөрсдийн нь удирдагчдын мэдэлд өгөхийг шаардаж байна. Жагсагчид Засгийн газрын байрыг эзлэхээр оролдож байгаагаас эрх баригчид цэрэг цагдаагийнхныг илгээжээ.

Тайландад өргөн олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн арваннэгдүгээр сарын 25-нд эхэлж нийслэл Бангкокт эхлээд 400 мянган хүн оролцсон жагсаал болж Засгийн газартаа итгэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Аажмаар жагсагчид Засгийн газрын яам, агентлаг, телевиз гээд хэд хэдэн чухал объектыг бүслэн хаагаад байна. Жагсагчид хамгийн гол нь өнөөгийн эрх баригчид, Ерөнхий сайд бол төрсөн ах Таксин Чинаватын  л төлөө ажиллаж, эх орноосоо зугтаан гадаадад орогнож байгаа экс Ерөнхий сайд хилийн чанадаас одоогийн Засгийн газрыг удирдаж байна гэж үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан