Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хөлгүй хөлбөмбөгч
11 настай Габриел Мюниц хүү бүрэн бүтэн хөлгүй ч хөлбөмбөгч болохыг туйлаас хүсдэг. Хүүгийн хөл төрөлхийн дутуу хөгжилтэйгээс болоод хөлийн хуруу, тавхай, өсгий өлмий гэж түүнд байхгүй. Гэвч тэр бүгдийг орлох бяцхан хөлөөрөө хүү тэнцвэртэй алхаж яваад зогсохгүй гүйж харайж, шилдэг хөлбөмбөгч болохыг хүсч байна. Тэр бүр 10 сартай байхдаа хөлд орсон нь гэр бүлийнхнийгээ гайхашруулж, эхэндээ түүнийг уначих вий гэж эмээхэд хүргэсэн  ч жирийн хүүхдүүдээс ялгарахааргүй хөдөлгөөнтэй байсан нь эмч нарыг хүртэл балмагдуулжээ. Габриел багаасаа бөмбөг өшиглөж тоглох дуртай байсан учир сургуулийнхаа хөлбөмбөгийн багт орж, цөөнгүй медаль хүртээд байгаа аж. Хүү жирийн өдрүүдэд протез зүүдэг ч хөлбөмбөг тоглох үедээ тайлж, хөл нүцгэн тоглодог байна. Тэр зүгээр нэг сонирхогч биш, ур чадвартай, ухаалаг, ирээдүйтэй тоглогч болохыг “FC Barcelona” баг түүнийг сонирхож байгаагаас харж болно. Хүүгийн чадварыг үнэлсэн Барселонагийнхан өөрсдийг дасгал сургуулилтыг үзэж сонирхохыг урьж, алдартай хөлбөмбөгчидтэй уулзуулжээ.
Гайхамшигтай урам зоригтой хүүгийн талаар цуврал нэвтрүүлэг одоо Бразилийн телевизээр гарч, олон хүнд үлгэр дуурайл болж байна. Тэрээр нэвтрүүлгийнхээ үеэр “Би нисэхээс бусдыг бүгдийг нь чадна” гэж хэлсэн нь ямар өөдрөг сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй жаал болохыг нь илтгэж байгаа юм.



Габриелийн хөлд орох үеийн зураг




Хүүгийн хүсэл мөрөөдөл алдарт хөлбөмбөгч Месситэй уулзуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан