Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Иран хоёр дахь цөмийн станцаа Бушерт барина
Иран улс өмнөд нутгийн Бушер муждаа цөмийн хоёр дахь цахилгаан станцаа (ЦЦС) барьж, илүү их эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ мужид тус улсын анхны ЦЦС байдаг юм.
“Бид өөрсдийн тооцоондоо үндэслэн, хоёр дахь ЦЦС-аа Бушер мужид мөн барихаар болсон” гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани хэлжээ.
Оростой хийж буй хамтын ажиллагааны хүрээнд хоёр дахь ЦЦС-аа ойрын ирээдүйд манай улс барьж эхэлнэ гэж Ираны Атомын энергийн байгууллагын тэргүүн Али-Акбар Салехи өнгөрөгч сард мэдэгдэж байсан юм.
Ираны анхны ЦЦС болох Бушерын станцыг 1975 онд Германы хэд хэдэн компани барьж эхэлсэн юм. Гэсэн ч 1979 оны хувьсгалын дараа Иранд өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг АНУ хориглосноор тус станцыг барихаа зогсоосон билээ. Харин 1998 онд тус станцыг гүйцээн барих гэрээг Орос Ирантай байгуулж, гарын үсэг зурсан байна.
Иран улс өмнөд нутгийн Бушер муждаа цөмийн хоёр дахь цахилгаан станцаа (ЦЦС) барьж, илүү их эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ мужид тус улсын анхны ЦЦС байдаг юм.“Бид өөрсдийн тооцоондоо үндэслэн, хоёр дахь ЦЦС-аа Бушер мужид мөн барихаар болсон” гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани хэлжээ.

0 Сэтгэгдэл