Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Урамшуулал олгож эхэлснээр үйлдвэрийн авдаг ноос дөрөв дахин өсчээ
"Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын дагуу 2011 оноос малчдын үндэсний үйлдвэрүүдэд тушаасан хонь, тэмээний ноосны кг тутамд 2000 төгррөгийн урамшуулал олгож эхэлснээр үйлдвэрүүдэд тушаадаг ноосны хэмжээг дөрөв дахин өсгөж 16,4 мянган тоннд хүргэжээ. Энэ нь ноос угаах, самнах үйлдвэр хөгжих сонирхол, нөхцөл бололцоо бий болгож хөдөө аймгуудад ч энэ чиглэлийн үйлдвэрүүд байгуулагдаж байгаа нь бүтээгдхүүн нийлүүлэгч малчиддаа ойртож, хөдөөд орон нутаг ажлын шинэ шинэ байр бий болгож байна. Архангай, Говьсүмбэр аймаг ноос угаах, самнах, Төв аймагт утас ээрэх үйлдвэр байгуулагдаж улсын хэмжээнд 2000 орчим ажлын шинэ байр бий болжээ.
Гэсэн ч ноосоор эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэх, утас, бөс даавуу хийх үйлдвэрлэл хөгжөөгүй байгаагаас ихэнх үйлдвэр угааж самнах чиглэлээр ажиллаж хагас боловсруулсан бүтээгдхүүнээ гадаадад гаргасаар байгаа юм. Манай анхан шатны үйлдвэрүүд жилдээ 6000 орчим тонн угаасан ноос гадаадад гаргаж байна.
Иймд  ҮХААЯ-наас боловсруулсан “Монгол ноосон даавуу” хөтөлбөрийн хүрээнд утас ээрэх, бөс даавуу үйлдвэрлэх үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, өргөн хэрэглээний бүтээгдхүүний түүхий эд даавууг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан