Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Хоббитын чих, хөлийг дуудлагаар худалдана

Хүүхэд  залуусын дунд ихэд нэрд гарсан “Бөгжний эзэн” гурвал киноны зураг авах үед хэрэглэсэн зарим эд зүйлийг америкийн   Калифорни мужид дуудлага худалдаагаар борлуулах гэж байгаа юм байна. Ж.Р.Р Толкины зохиолоор Питер  Жексоны найруулсан энэ киноны хоббит нь үдээсгүй л болохоос биш ерийн шаахай өмсдөг. Харин хөл нь үсээр бүрхэгдсэн байдгийг 15-30 мянган доллараар худалдахаар тавьж байгаа юм байна. Энд бас Хоббитын чихийг  5-8 мянган доллараар үнэлэн тавина. Дуудлага худалдааны  хамгийн үнэтэй зүйл нь Фродо Бэггинсийн илд байх бол үнэ нь 100-200 мянган долларт хүрнэ гэж үзэж байгаа юм. Харин шидтэн цагаан Гэндальфын дохиур савааг цуглуулагчид 50-70 мянган доллараар авах байх гэж тооцож байгаа бол Саруманы таяг  80 мянган долларын үнэ хүрнэ гэж байна.
Ер нь энэ зккионы эд зүйл, баатруудын хувцас цуглуулагчид, сонирхогчдын сонирхлыг их татаж нийтдээ 1,5 са ядоллар цуглуулж чадан гэж тооцож байгаа гэнэ. Дуудлага худалдаа өнөөдөр болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан