Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Украины жагсагчид Лениний хөшөөг унагалаа
Украины жагсагчид өчигдөр нийслэл Киев дэх В.И.Лениний хөшөөг унагаж, оронд нь Европын холбооны тугийг хатгажээ. Боржин чулуугаар хийсэн “их багшийн” энэ хөшөө 1946 оноос хойш өдийг хүртэл хадгалагдсаар ирсэн ч Ерөнхийлөгч В.Янукович болон түүний Засгийн газар Европын холбооноос зай барьж, хуучин ах дүүгийн барилдлагатай ОХУ-тай дотносч эхэлсэн нь украинчуудад Оросыг үзэн ядах сэтгэгдэл төрүүлж, улмаар Лениний хөшөөнд хүртэл гар хүрэв. Гэхдээ украинчууд энэ хөшөөг түүхийн үнэт дурсгал гэдгийг өөрсдөө ч ухамсарлаж байгаа нь хөшөөний үйрсэн хэсгээс авч, хадгалж байгаагаас харагдаж байжээ.
Хөшөөг унагаж, сүйрүүлсэн нь соёлын дурсгалд балмадаар халдсан хэрэг хэмээн Украины Засгийн газар үзэж байна. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж буй сөрөг хүчний удирдлагууд ч энэ явдлыг таашаахгүй байна. Тэд энэ хэрэгт ямар ч холбоогүй, зохион байгуулахад нь оролцоогүй гэж мэдэгдэж байгаа юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан