Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Оросын дипломатууд буруудав
АНУ-д манай хойд хөршийг төлөөлөн суугаа дипломат ажилтнууд эрүүл мэндийн даатгалтай холбоотой луйвар хийсэн хэрэгт олноороо татагдсан байна. АНУ-ын Засгийн газраас жирэмсэн, амьжиргааны төвшин доогуур иргэдэд олгодог нийгмийн халамжаас ОХУ-ын дипломатчид 1,5 сая ам.доллар завшсан тухай "Коммерсант" сонин мэдээлж байна. АНУ дахь Оросын Элчин сайдын яам, НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн газрын ажилтан ба тэдний ар гэрийн хүмүүс ийнхүү луйвар хийсэн нь илчлэгджээ.
Оросын дипломат ажилтнууд Америкаас олгодог нийгмийн халамжийг авахын тулд өөрсдийн орлогын мэдүүлгээ буруу өгдөг байсныг Америкийн хууль хяналтынхан илрүүлсэн байна. Тухайлбал, Нью-Йорк дахь Ерөнхий консулын газрын ажилтан Виталий Сагура гэгч нь нийгмийн халамж авахын тулд жилийн 29 мянган ам.долларын цалинтай гэсэн мэдүүлэг өгсөн байтал бодит байдалд сарын 5160 ам.долларын цалинтай байсан нь илэрчээ. Ийнхүү цалингийн хэмжээг хуурамчаар мэдүүлснээр энэ хүн Америкийн төрөөс нийгмийн халамж хэлбэрээр жилийн хугацаанд 37 мянган ам.доллар авсан байна. Энэ мэтээр дипломатчид нийт 1,5 сая ам.доллар луйвардсан байна.
Нийт Америкт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ОХУ-ын дипломат ажилтан 49 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч дипломат ажилтнуудын халдашгүй эрхийн тухай Венийн конвенцийн дагуу  бүгд халдашгүй эрхтэй болохоор Америкийн хууль сахиулах албаныхан баривчлах нь бүү хэл байцаалт авах эрхгүй. Оросууд ч эвгүй байдалд орсноо ойлгоод бүгдийг нь нутаг руугаа буцаан татсан аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан