Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Ангарагаас амьдралын ул мөр олдлоо
Ангараг гараг дээр ажиллаж байгаа “Curiosity” өөрөө явагч робот 3,6 тэрбум жилийн тэртээ цэнгэг устай нуур байсан газраас бичил биетүүд амьдарч байсныг нотлох шинж тэмдэг илрүүлсэн тухай “Science” сэтгүүл мэдээлж байна. Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтэн Санжив Гупта “Олон тэрбум жилийн тэртээ энэ нуурын усанд амьдрал байсан гэх нотолгоо бидний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.  “Curiosity” нь чулуулгийн бүтэц, найрлахыг илүү нарийвчлан судлах болно” гэжээ.
Өөрөө явагч робот нь нуур байсан газрын шорооноос бактериуд эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот ба хүхэр гэх мэт бодисын ул мөрийг илрүүлсний дараа эрдэмтэд тус газар бичил биетүүд амьдарч байсан гэсэн таамаг дэвшүүлээд нотолгоо цуглуулахаар ажиллаж байгаа аж. Судалгааны явцад эрдэмтэд олон тэрбум жилийн тэртээ хатаж үгүй болсон нуурын усны температурыг тогтоож чадсан байна.
Цэнгэг устай нуур нь сул шүлтлэг бүхий, бүлээн устай байжээ. “Curiosity” өөрөө явагч робот нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ангараг дээр газардан өнөөдрийг хүртэл судалгаа, шинжилгээ явуулж байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Энэ судалгаа сүүлдээ худлаа болсон биз дээ. Ангараг гариг дээр амьдрал байгаагүй гэдгийг нотолсон шүү дээ. Аль нь үнэн юм бэ. Энэ дээр үеийн мэдээ нь байх шиг байхын. Сүүлдээ амьдрал байгаагүй гэдгийг баталсан шүү дээ
Хамгийн их уншсан