Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
Т.Бямбаа: Салбарын өмнө тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд анхаарч ажиллана
Авто замчдын III Их хурал Төрийн ордны хурлын их танхимд 2013 оны арваннэгдүгээр сарын 29-нд амжилттай болж өндөрлөсөн юм. Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаатай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Юуны өмнө танд Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Ирэх жилүүдэд авто замчид маань олон зорилго зорилтыг өмнөө тавьсан болов уу? Монголын авто замчид салбарын хэмжээнд нэн тэргүүнд шинэчилж, эрчимжүүлэх ажлуудын талаар ч ярьсан байх?
-Бид энэ хурлаараа авто замын салбарт тулгамдаж байгаа асуудал, ололт, дутагдлаа хэлэлцлээ. Мөн төр засгийн байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхээр тогтсон асуудлууд мөн авто замчиддаа хандаж уриалга гаргасан. Эдгээр асуудлууд, уриалгыг танай сониноор дамжуулан хүргэж байна.
Авто замын барилга, засварын ажлын үнэлгээний суурь нормыг өөрчлөх, хучилтын хийцийг шинэчлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Үүнийг өөрчлөхөд олон асуудал шийдэгдэнэ . Мөн авто замчид бид үүрэг хариуцлагаа ухамсарлан идэвх, санаачилгатай ажиллаж авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, байгууллага, ажилтан, хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх тогтолцоог зөв болгох хэрэгтэй. Энэ талаар компани, аж ахуйн нэгж, салбарын хэмжээнд ч тэр ажилчиддаа байнга ойлгуулж, зөв хандлагыг хэвшүүлэх шаардлагатай байна.
-Таны хувьд ирэх жилүүдэд ямар мөрийн хөтөлбөр барьж ажиллах вэ. Юунд гол анхаарлаа төвлөрүүлэх вэ. Өөрийнхөө хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудаасаа дурдаж болох уу?
-Үндэсний компаниудын тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд Авто замын барилга, засварын ажлын үнэлгээний суурь нормыг өөрчлөх, хучилтын хийцийг шинэчлэх, тендер, урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааг аль болох хөнгөвчлөх талаар холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэхээр хөөцөлдөх, олон улсын тендерт үндэсний компаниудыг нэгтгэж оруулах мөн хүчин чадал хүрэлцэхгүй тохиолдолд гадаадын компаниудад үндэсний зам барилгын компаниудыг түншлэлээр хамтран оруулах, европын орнуудаас авах техник, тоног төхөөрөмжүүд, асфальтын үйлдвэрийг 15-30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, жилийн 6-8 хувийн хүүтэй, 3 -5 жилийн хугацаатай зээлд хамруулах гээд төлөвлөсөн ажлууд их байна.
Авто замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар орон сууц бариулах ажлын төсөл удахгүй гарна. Ингэхдээ Засгийн газрын 8%-аас гадна Авто замчдын өөрийн салбарын 8%-ийн зээл гарган хамруулахаар ажиллаж байна.
Мөн Зам тээврийн яам, авто замын газар салбарынхаа олон нийтийн байгууллагуудтай холбоотой ажиллаж, салбарын өмнө тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Монгол Улс эвтэй байхдаа хүчтэй байсан. Эвтэй байж Монгол Улсынхаа авто замын сүлжээг хөгжүүлэхэд нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

0 Сэтгэгдэл