Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна
МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Ус нэвтэрдэггүй хувцас
Ус нэвтэрдэггүй, янз бүрийн өнгөтэй шингэн, бүр улаан дарс, кетчуп, кола асгасан ч толбо нь үлдэхгүй хувцас байна гэвэл итгэх үү. Тэгвэл эрдэмтэн судлаачид ч биш, жирийн нэг оюутан үнэхээр ийм шингэн нэвтрүүлдэггүй подволк бүтээснийгээ ирэх оны тавдугаар сараас худалдаанд гаргах гэж байна. Хэрэв энэ богино ханцуйтай цамц дээр ямар нэгэн шингэн асгалаа гэж бодвол яг зураг дээрх шиг материал руу шингэхгүй гэнэ. Учир нь энэ цамцыг полиэфирийн синтетик хуванцар материалаар хийсэн бөгөөд материалыг гаргаж авахын тулд хэдэн тэрбум цахиурын ширхгийг шингээсэн байна.
Зохион бүтээгч нь цамцандаа хоёр жилийн баталгаат хугацаа өгч байна. Энэ нь дунджаар 80 удаа угаахад зүгээр гэсэн үг. Гэхдээ угааж арчлах тухайд жирийн хувцаснаас мэдээж өөр. Тухайлбал, угаахдаа зөөлрүүлэгч, цайруулагч гэх мэтийн химийн бодис хэрэглэхгүй, будаг гардаг хувцастай хамт угаахгүй байх, индүүдэхгүй, хуурай хими цэвэрлэгээнд өгөхгүй байх ёстой. Материалынхаа чанарыг сайн хадгалахын тулд гурван удаа угаасны дараа хатаагчинд хамгийн бага хэмд нь хийж байх ёстой гэнэ. Ингэж цэвэрлэж чадвал шингэн нэвтэрдэггүй, элдэв хоол хүнс асгалаа гэхэд толбо тогтдоггүй гайхамшигтай хувцсаа хоёр жилийн турш өмсч болох ажээ. Энэ подволкийг 30 фунтээр худалдаалах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ус нэвтэрдэггүй, янз бүрийн өнгөтэй шингэн, бүр улаан дарс, кетчуп, кола асгасан ч толбо нь үлдэхгүй хувцас байна гэвэл итгэх үү. Тэгвэл эрдэмтэн судлаачид ч биш, жирийн нэг оюутан үнэхээр ийм шингэн нэвтрүүлдэггүй подволк бүтээснийгээ ирэх оны тавдугаар сараас худалдаанд гаргах гэж байна. Хэрэв энэ богино ханцуйтай цамц дээр ямар нэгэн шингэн асгалаа гэж бодвол яг зураг дээрх шиг материал руу шингэхгүй гэнэ. Учир нь энэ цамцыг полиэфирийн синтетик хуванцар материалаар хийсэн бөгөөд материалыг гаргаж авахын тулд хэдэн тэрбум цахиурын ширхгийг шингээсэн байна. Зохион бүтээгч нь цамцандаа хоёр жилийн баталгаат хугацаа өгч байна. Энэ нь дунджаар 80 удаа угаахад зүгээр гэсэн үг. Гэхдээ угааж арчлах тухайд жирийн хувцаснаас мэдээж өөр. Тухайлбал, угаахдаа зөөлрүүлэгч, цайруулагч гэх мэтийн химийн бодис хэрэглэхгүй, будаг гардаг хувцастай хамт угаахгүй байх, индүүдэхгүй, хуурай хими цэвэрлэгээнд өгөхгүй байх ёстой. Материалынхаа чанарыг сайн хадгалахын тулд гурван удаа угаасны дараа хатаагчинд хамгийн бага хэмд нь хийж байх ёстой гэнэ. Ингэж цэвэрлэж чадвал шингэн нэвтэрдэггүй, элдэв хоол хүнс асгалаа гэхэд толбо тогтдоггүй гайхамшигтай хувцсаа хоёр жилийн турш өмсч болох ажээ. Энэ подволкийг 30 фунтээр худалдаалах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.


0 Сэтгэгдэл
























