Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Адель хаант төрийн шагнал хүртлээ
Британийн өнөө үеийн хамгийн алдартай дуучдын нэг Адельд хатан хааны ордноос нэр хүндтэй шагналаа хүртээлээ. Улс орондоо онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог Британийн эзэнт гүрний зэрэг дэвийн MBE шагналыг түүнд гардуулсан байна. 1917 оноос хойш олгодог болсон энэ шагналыг ихэвчлэн хатан хаан өөрийн биеэр гардуулдаг бол энэ удаа хунтайж Чарльз дуучин бүсгүйд зүүж өгсөн байна. 
"Someone like you", "Rolling in Deep" дуугаараа дэлхий дахинд алдаршиж, хөгжмийн ертөнцийн төдийгүй Алтан бөмбөрцөг, Оскарын шагнал авч амжсан дуучин Адель өнгөрсөн онд амаржиж, одоогоор уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа билээ. Тэрээр шагналаа гардан авахдаа сэтгэл хөдөлсөн бололтой хунтайж Чарльзтай ярьж байхдаа хэт их инээж хөхөрч байсан нь хааны ордны протоколд нийцэхгүй зүйл боллоо гэж хэвлэлүүд бичиж байна.

Адель шагналаа хүндэтгэн хумсаа хүртэл тусгайлан засуулахдаа хааны титмийн дүрс бүхий шигтгээгээр гоёжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан