Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Экспортоор ирж буй шатахууны ачааллыг багасгана
“Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-т улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй өргөтгөлийн ажлыг өнгөрөгч оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын комисс дүгнэж, хуулийн дагуу 14 хоногийн туршилтын хугацаа олгожээ.

Энэ хугацаанд өргөтгөсөн хүчин чадлаар ажиллах бөгөөд гүйцэтгэгч компани гарын үсэг зуруулах, зарим дулааны ажилд хийж гүйцэтгэх ажлыг Газрын тосны газартай гэрээ байгуулан гүйцэтгэхээр болжээ. Улмаар энэ сарын 8-нд Улсын комисс дахин шалгаж, ашиглалтад хүлээн авснаар байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил дуусах юм байна.

Ингэснээр Замын-Үүд дэх “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” дөрвөн байраар шилжүүлэн ачдаг байсныг механикаар найман байрыг шилжүүлэн ачих, хадгалах савыг ашиглах боломжтой болж, экспортоор орж ирж буй шатахууны ачааллыг багасгахад үр дүнгээ өгөх аж.

Тус байгууламжаар өнгөрөгч онд 176566 тонн газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачиж, 500 тонныг  хадгалж, үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг 300 хувь давуулан биелүүлжээ. Мөн санхүү орлогын төлөвлөгөөг 302 хувь давуулан биелүүлж, зардал хэмнэсэн бөгөөд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 100 хувь биелүүлэн ажиллажээ.

0 Сэтгэгдэл
ene hyanadag baridag redaktor ene ter gej biadaggui yum yu amnii h ni salia arilaagui yumnuud yugaa ch medehgui hunii tarhi erguulj baihaa bolih heregtei
Экспорт гэдэг бол дотоодоос гадагшаа бараа бүтээгдхүүн зарж боэрлуулахыг хэлдэг юм.Импорт гэдэг бол гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдан авч дотооддоо оруулахйыг хэлдэг юм.
ИМПОРТ ИМПОРТ ИМПОРТ мал минь ээ
Хамгийн их уншсан