Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нарны туяанаас арьсаа яаж хамгаалах вэ
Зуны аагим халуун өдрүүд төөнөж эхлээд байна. Энэ үед хүн бүхний санаа зовоодог зүйл бол нарнаас яаж арьсаа хамгаалах вэ гэсэн асуулт байдаг. Зарим нэг нь яаж жигд борлох вэ гэдэг бол зарим нь нэг их борлоод байхыг хүсдэггүй. Тэгвэл үүнд хариулт авахаар “Бумаа Од” эмнэлгийн гоо сайхны эмч Д.Шинэбилэгтэй уулзлаа.

-Хурц нарнаас  арьсаа яаж хамгаалвал зохимжтой вэ?
-Нарнаас хамгаалах талаар ярихаас өмнө түүний сайн талыг эхлээд ярих нь зүйтэй. Нар бол олон зүйлд ашигтай. Бага насныхны сульдааг эмчилдэг. Харин эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог ясны сийрэгжилт өвчний эрсдлийг багасгадаг. Үүнээс гадна нар хүний дааврын системд нөлөөлж, хүний сэтгэл санааг тайван болгодог сайн талтай. Сүүлийн үед нарны эмчилгээ гэж хийх болоод байгаа. Сэтгэл заслын энэ эмчилгээ АНУ-д их дэлгэрч байгаа.
-Харин нарны сөрөг тал нь гэвэл?
-Ер нь наранд гурван үндсэн туяа байдаг. Ультра ягаан туяа A, B, C гэсэн зэрэглэлтэй байдаг. Энэ туяаны эхний хоёр нь буюу А, В нь хүмүүст илүү нөлөөлдөг. Энэ туяа арьсанд 250-300 нанометр буух ёстой. Үүнээс гүн нэвтэрвэл түлэгдэлт үүсдэг. Мөн арьсны хавдар үүсгэх сөрөг нөлөөтэй. Ойрын үед энэ төрлийн өвчин ихэсч байгаа. Харин манайд харьцангуй бага байгаа гэж болно. Дээрх туяаны нөлөөг саармагжуулахийн тулд  нарны эсрэг тос хэрэглэдэг.
-Нарны тосны хайрцаг дээр байдаг SPF гэсэн тэмдэглэгээ туяанаас хамгаалах хугацаа гэдэг. Үүнийг илүү тодорхой тайлбарлаж өгөөч?
-Нарны хамгаалалтын зэргийг SPF гэж тэмдэглэсэн байгаа. Үүнд гурван төрлийн индекс бий. 1-8 SPF байвал бага, 9-16 бол SPF дунд, 17-25 бол өндөр хамгаалалттай гэсэн үг. Индекс их байх тусам хамгаалах чадвар өндөртэй байдаг. Нарны идэвхитэй үе бол өглөөний 11-ээс өдрийн15 цаг . Өөрөөр хэлбэл хамгийн хортой үе гэсэн үг.  Энэ үед зориулалтын буюу 65-70 SPF-тэй тос хэрэглэвэл зохимжтой. Гэхдээ энэ тос борлохоос хамгаалдаггүй. Зүгээр нарны нөлөөг багасгадаг. Ер нь зун 17-25 SPF-тэй тосыг хоёр цаг тутам арьсанд түрхэх хэрэгтэй л дээ.
-Ер нь гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа ямар байх ёстой вэ?
-Гоо сайхны бүтээгдэхүүн амархан мууддаг учраас богино хугацаатай байдаг. Нэг он сар заасан бол дуусах хугацаа гэсэн үг. Харин хоёр он сартай бол үйлдвэрлэсэн хугацаа, дуусах хугацаатайгаа байгаа нь гэж ойлгож болно.
-Энгэсэгний хувьд ямар төрлийнхийг хэрэглэвэл зохимжтой вэ?
-SPF өндөртэй хуурай энгэсэг сонговол зохимжтой. Мөн зуны улиралд шингэн энгэсэгнээс татгалзах хэрэгтэй.
-Зун улиралд хүний арьсанд ямар нэг өөрчлөлт гардаг уу?
-Арьсны хэв шинж өөрчлөгддөг. Арьс илүү тосдож эхэлдэг. Мөн батга гарах нь багасдаг. Тиймээс нарны эсрэг тоснууд голдуу тослог багатай байдаг. Ер нь зуны цагт элдэв төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Тэгэхээр хуурай энгэсэг илүү тохиромжтой гэсэн үг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан