Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Эрүүл арьс таныг чимнэ
Батга үүсэх гол шалтгаан нь арьсны нүхний дотор талын эвэршилт ихэссэнтэй холбоотой. Ялгаруулж буй тос, эвэрлэг давхаргын эсийн бөөгнөрлөөс болж цорго нь бөглөрч хүчилтөрөгчтэй исэлдэн харладаг. Yүнийг хар батга гэнэ. Хэрэв батга үүссэн бол цэвэрлэхээс өөр аргагүй. Гэхдээ өдөр бүр батгаа шахаж цэвэрлэнэ гэсэн үг биш. Угаагаагүй гараар батгаа шахвал бохир орж үрэвсэнэ. Харин долоо хоногт нэг удаа зөв цэвэрлэж чадвал үр дүн сайтай. Ингэж цэвэрлэхдээ доорх зөвлөгөөг дагаарай. Нүхнээс ил харагдаж байгаа батгыг гэрийн нөхцөлд шахаж болох юм. Харин арьсан дор товруу маягаар гарсан батгыг мэргэжлийн гоо сайханчаар цэвэрлүүлэх нь зүйтэй. Батгаа цэвэрлэхийн өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээд уураар утаж зөөлрүүлэх шаардлагатай. Эмийн ургамлын хандаар бүлээн жин тавьсан ч болно. Хоёр хуруугаа цэвэр сальфеткаар ороогоод батга бүхий хэсгийг хоёр талаас нь шахна. Батгаа шахсаны дараа цус хуралт болон шалбархай үлдээхгүйн тулд хумсаа авсан байвал зохино. Батгаа шахахын өмнө тэр хэсгийн арьсыг хоёр тийш нь бага зэрэг татаж дороос нь дээш чиглүүлнэ. Зарим хүн үүнийг мэдэхгүйгээс арьсны гүн рүү нь оруулдаг. Батга шахагдаж гарахгүй бол оролдож хэрэггүй, үрэвсэлд хүргэх аюултай. Шахсаны дараа тэр хэсгээ спиртийн уусмалаар цэвэрлэж, гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалаар арчиж болно. Дараа нь тайвшруулах, нүх агшаах, үрэвслийн эсрэг бүрхэвчийг түрхэх хэрэгтэй. Тослог арьсанд батга байн байн гарвал арьс гоо заслын эмчид хандаж, зөвлөгөө ав.
0 Сэтгэгдэл























