Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
146 ШИРХЭГ АВТОБУС ШИНЭЭР ХУДАЛДАН АВАХ ГЭНЭ
Нийслэлийн хүн ам 1,5 саяд хүрч, өдөрт 600 гаруй мянган хүн нийтийн тээврээр зорчдог гэсэн судалгаа гарчээ. Нийтийн тээврийн хэрэгсэл хүртээмж муутай, дээрээс нь замын түгжрэл ихтэй учраас хот төлөвлөлт, нийтийн тээврийн бодлогыг дахин хэлэлцэхээс өөр аргагүйд хүрч байна. УИХ-ын Эдийн засгийн болоод Төсвийн байнгын хороо хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийг шийдэхээр хуралдав. Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 7-10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Азийн хөгжлийн банкнаас 215.9 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө гаргахаар болжээ. Энэ хөрөнгөөр Энхтайваны гүүрийг өргөтгөн, тусгай замын автобусны үйлчилгээг 64.5 км зам болгон сунгах, тусгай замын автобус 146 ширхгийг худалдан авах юм байна. Түүнчлэн тасалбар түгээх нь цахим хэлбэрт шилжих гэнэ.
Үүнд УИХ-ын гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандав. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Хот төлөвлөлт нь хотын төвлөрлөөсөө хоцорч хийгддэг” хэмээн ЗТБХБЯ-ныхныг зэмлэсэн бол Э.Мөнх-Очир гишүүн “Хот төлөвлөхдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчих, явах орчин бүрдүүлж өг” хэмээн шаардав. Үүнээс гадна 146 ширхэг автобус худалдан авах санааг эрс няцааж “Явах замгүй байж ийм олон автобусаар яадаг юм. Троллейбус ажиллуулах инженер Монголд олддоггүй юм. Үүнд төсөв батлах хэрэггүй” хэмээн анхааруулга өгсөн юм.
Ингээд ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж, даргаар нь Ц.Батбаяр гишүүнийг томиллоо. Мөн дараагийн хуралд хотын дарга Г.Мөнхбаярыг ирж оролцохыг Төсвийн байнгын хорооны дарга анхааруулав.

0 Сэтгэгдэл