Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Зүүн Азийн бүс нутгийн зарим оронд монгол иргэд зорчихдоо хэлний мэдлэггүй, нухацтай хандаагүй, судалж шинжлээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдох, түүнээс ч дор нөхцөл байдалд орох явдал байгааг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлэв. Малайз, Индонези, Филиппин зэрэг улсад бага зардлаар, сайхан нөхцөлтэй газар сургаж, амьдрах боломжтой гэх сурталчилгаа элбэгшжээ. Тодруулбал, сард 200-300 ам.долларын сургалтын төлбөртэй, ажил хийх боломжтой гэх зарын дагуу хүмүүс хууртагддаг байна. Энэхүү хуурамч мэдээллийн үнэн зөвийг нягталж, шалгаагүй хүмүүс хэл ойлголцохгүй, таньж мэдэхгүй хүмүүст уруу татагдах, гэмт хэрэг үйлдэх эсвэл түүнээс ч хүнд байдалд орж болзошгүй гэнэ. Жишээ нь, оюутнуудын очсон газарт амлаж байсан сайхан орон сууц, сурах боломж үгүй болмогц буруу хүмүүстэй нийлэх, хулгай хийх, биеэ үнэлэх явдал гардаг аж.
Тиймээс хилийн чанадад иргэдээ гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийн тулд дээрх бодит байдлыг олон нийтэд мэдээлж, урьдчилан сэрэмжлүүлэх нь зүйтэй гэж Консулын газар мэдэгдлээ. 2011 оны гуравдугаар сард Малайз улсад хэлний сургуульд суралцахаар явсан иргэн Э хууль бусаар амьдарч байгаад тус улсын цагаачлалын албанд саатуулагджээ. Түүнд Малайз дахь монгол оюутнууд тусалж, онгоцны тийз авч өгснөөр эх орондоо ирсэн байдаг. Түүнчлэн Индонези, Филлипин зэрэг улсаас тус бүр нэг иргэнийг эх оронд нь буцаан ирүүлэхээр Бангкок, Сингапур дахь ЭСЯ ажиллаж байгаа аж.
Зүүн Азийн бүс нутгийн зарим оронд монгол иргэд зорчихдоо хэлний мэдлэггүй, нухацтай хандаагүй, судалж шинжлээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдох, түүнээс ч дор нөхцөл байдалд орох явдал байгааг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлэв. Малайз, Индонези, Филиппин зэрэг улсад бага зардлаар, сайхан нөхцөлтэй газар сургаж, амьдрах боломжтой гэх сурталчилгаа элбэгшжээ. Тодруулбал, сард 200-300 ам.долларын сургалтын төлбөртэй, ажил хийх боломжтой гэх зарын дагуу хүмүүс хууртагддаг байна. Энэхүү хуурамч мэдээллийн үнэн зөвийг нягталж, шалгаагүй хүмүүс хэл ойлголцохгүй, таньж мэдэхгүй хүмүүст уруу татагдах, гэмт хэрэг үйлдэх эсвэл түүнээс ч хүнд байдалд орж болзошгүй гэнэ. Жишээ нь, оюутнуудын очсон газарт амлаж байсан сайхан орон сууц, сурах боломж үгүй болмогц буруу хүмүүстэй нийлэх, хулгай хийх, биеэ үнэлэх явдал гардаг аж. Тиймээс хилийн чанадад иргэдээ гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийн тулд дээрх бодит байдлыг олон нийтэд мэдээлж, урьдчилан сэрэмжлүүлэх нь зүйтэй гэж Консулын газар мэдэгдлээ. 2011 оны гуравдугаар сард Малайз улсад хэлний сургуульд суралцахаар явсан иргэн Э хууль бусаар амьдарч байгаад тус улсын цагаачлалын албанд саатуулагджээ. Түүнд Малайз дахь монгол оюутнууд тусалж, онгоцны тийз авч өгснөөр эх орондоо ирсэн байдаг. Түүнчлэн Индонези, Филлипин зэрэг улсаас тус бүр нэг иргэнийг эх оронд нь буцаан ирүүлэхээр Бангкок, Сингапур дахь ЭСЯ ажиллаж байгаа аж.
0 Сэтгэгдэл



















