Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Японд их хэмжээний цас унаж, 11 хүн амиа алдаад байна
Японы төвийн бүст сүүлийн хэдэн арван жилд ороогүй их хэмжээний цас унаснаас 11 хүн нас барж, 1,2 мянган хүн осолд өртөөд байна хэмээн NHK мэдээллээ. Бямба гаригийн өглөөнөөс Токио хот болон төвийн зарим хотуудад цас орж, 27 см хүртэл зузаарч тогтжээ. Цаг уурынхны баталснаар энэ бол сүүлийн 45 жилд ороогүй их хэмжээний цас гэнэ. Харин Сэндай хотод цасны зузаан 35 см хүрсэн нь сүүлийн 78 жилд тохиолдоогүй байгалийн үзэгдэл болоод байгаа аж.

Энэхүү байгалийн үзэгдлийн улмаас Канагава хотод 215 хүн осолд өртөж, хүнд хөнгөн гэмтсэн бол Токиод 159 хүн эмнэлэгт хандсан байна. Исикава, Наганогийн автозамын гулгаа ихэссэнээс гарсан авто ослын улмаас 4 хүн нас барсан гэнэ. Цаг агаарын байдал муудсаны улмаас 400-гаад дотоодын нислэг нь хойшилсон байна. Наритад 6 мянган хүн одоогоор онгоц хүлээн гацаад байгаа аж. Зөвхөн нислэг гэлтгүй төмөр замын зарим шугамыг ч зогсооход хүрсэн байна. Токиогийн ойролцоох Тиба, Ибараки мужийн 61 мянган өрх гэрэл цахилгаангүй болсон бөгөөд Фүкүшима орчмын 3,5 мянган өрх цөмийн станцын ослоос үүдэлтэйгээр өнөөдөр ч цахилгаантай болж чадаагүй байна. Цаг уурынхан цас ирэх бүтэн сайн хүртэл орох төлөвтэй байна. Цасны зузаан 50 см хүрэх учраас оршин суугчдыг болгоомжтой байхыг анхааруулсан байна.



35 sm gehed zurag deer ih zuzaan haragdaj bna shuu !?
Aali turuu jil bas iim medelel bsan bizde uur medee oldodguimu hh yumgui setguulchid
Японы төвийн бүст сүүлийн хэдэн арван жилд ороогүй их хэмжээний цас унаснаас 11 хүн нас барж, 1,2 мянган хүн осолд өртөөд байна хэмээн NHK мэдээллээ. Бямба гаригийн өглөөнөөс Токио хот болон төвийн зарим хотуудад цас орж, 27 см хүртэл зузаарч тогтжээ. Цаг уурынхны баталснаар энэ бол сүүлийн 45 жилд ороогүй их хэмжээний цас гэнэ. Харин Сэндай хотод цасны зузаан 35 см хүрсэн нь сүүлийн 78 жилд тохиолдоогүй байгалийн үзэгдэл болоод байгаа аж.

Энэхүү байгалийн үзэгдлийн улмаас Канагава хотод 215 хүн осолд өртөж, хүнд хөнгөн гэмтсэн бол Токиод 159 хүн эмнэлэгт хандсан байна. Исикава, Наганогийн автозамын гулгаа ихэссэнээс гарсан авто ослын улмаас 4 хүн нас барсан гэнэ. Цаг агаарын байдал муудсаны улмаас 400-гаад дотоодын нислэг нь хойшилсон байна. Наритад 6 мянган хүн одоогоор онгоц хүлээн гацаад байгаа аж. Зөвхөн нислэг гэлтгүй төмөр замын зарим шугамыг ч зогсооход хүрсэн байна. Токиогийн ойролцоох Тиба, Ибараки мужийн 61 мянган өрх гэрэл цахилгаангүй болсон бөгөөд Фүкүшима орчмын 3,5 мянган өрх цөмийн станцын ослоос үүдэлтэйгээр өнөөдөр ч цахилгаантай болж чадаагүй байна. Цаг уурынхан цас ирэх бүтэн сайн хүртэл орох төлөвтэй байна. Цасны зузаан 50 см хүрэх учраас оршин суугчдыг болгоомжтой байхыг анхааруулсан байна.




0 Сэтгэгдэл
2014.02.10
2014.02.10



















