Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
Витамин С хорт хавдрыг ч эмчилнэ
Витамин С-г их хэмжээгээр хэрэглэх нь хорт хавдрын эмчилгээнд ч тустай болохыг саяхны нэгэн судалгаа харуулжээ. Гэхдээ энэ нь өдөр тутамдаа витамин C уугаад бай гэсэн үг хараахан биш гэнэ. Витамин С-г тариагаар хийх нь хорт хавдрын өвчтэй хүмүүст хийдэг химийн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж байгаа нь хулгана дээр хийсэн туршилтаар батлагджээ. Тийм ч учраас витамин С нь хорт хавдрын эсрэг аюулгүй, үр дүнтэй хамгийн гол нь өртөг багатай эмчилгээ болж чадна гэж судлаачид хэлж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдарт сайн нөлөөтэй байгаа нь харагджээ. Уг нь, витамин С-г хорт хавдрын эсрэг эмчилгээнд үр дүнтэй байна гэдгийг 1970-аад онд нээж, өвчтөнд эм хэлбэрээр уулгаж байсан ч ингэж хэрэглэхээр хүний бие витаминыг нь  тэр дор нь ялгаруулж хаячихаад байгааг сүүлд олж мэдсэн юм.  Харин тариагаар хийсэн тохиолдолд хүний эрүүл эсийг гэмтээхгүйгээр өвчтэй эсийг устгаж чадаж байгаа нь тогтоогджээ.
1 Сэтгэгдэл
Манайхан нийтлэл бичихдээ эх сурвалжийг заавал тавьж баймаар юм. Эх сурвалж нь үл мэдэгдэх зүйлд хэн итгэх билээ.
Хамгийн их уншсан