ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
Залуус ажил олдохгүй байна гэж гомдоллодог цаг өнгөрсөн
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”, Хөдөлмөрийн яамтай хамтран өнгөрсөн жилээс “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ жил дээрх хөтөлбөрилүү өргөн хүрээнд олон мянган залуучууд хамрагдаж байгаагаараа онцлог болж байгаа бөгөөд өнгөрсөн 1-р сарын 22-оос эхлэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг 330 суманд бүтээн байгуулалтад оролцох залуучуудыг бүртгэж эхэлсэн тухай өмнө нь бид мэдээлж байсан. Залуучууд идэвхитэй бүртгүүлж байгаагийн зэрэгцээ ажил олгогч байгууллагуудаас бригадын захиалгын тоо нэмэгдсээр байна. Мөн бригадын зохион байгуулалтанд орсон залуучуудыг Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүдэд мэргэшүүлэх сургалт болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх гэх мэт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулах юм байна. Залуу та яг одоо ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөөд, найз нөхөд ах дүү хамаатнууддаа ажилгүй амьтан гэж чичлүүлээд сууж байгаа бол МЗХ-ны дэргэдэх хөдөлмөрийн биржид хандаад үзэхэд юу нь илүүдэх вэ. Бас ч гүй бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ.Тиймээс яг одоо МЗХ-ны төв байр 103 тоотод очиж “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”-д бүртгүүлэн үеийн залуучуудын хамт бригадаар эх орныхоо бүтээн байгуулалтад оролцохыг залуучууддаа уриалмаар байна. Хөдөө орон нутгийн залуучууд аймаг, сумынхаа МЗХ-ны Залуучуудын салбар холбоогоор дамжуулан бүртгүүлэх бүрэн боломжтой бөгөөд залуучуудын хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем болох www.myjob.mn сайтаар орж бүртгүүлж болох юм.

0 Сэтгэгдэл