Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
АЛТАН ЭДЛЭЛИЙН УР ХИЙЦ
Токиод болсон монгол туургатны эрдэм шинжилгээний чуулган дээр тавьсан “Aрхеoлoгийн олдвороор илрэх эртний монгол цэргийн зэр зэвсгийн ул мєр” итгэлийн хэсэгээcvргэлжлvvлэн блог дээрээ тавъя.

Монголчууд дан ганц бєх байдлыг хардаггvй, дээдэс язгууртны хэрэгцээнд уран тансаг эдлэл хийж байсныг 2003, 2004 оны Таван Толгойн булшнуудаас олдсон алтан эдлэлvvд харуулж байна. МУИС-ын євгєн багш, археoлoгич Д.Наваан гуайн удирдлаган дор Сvхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн Дунд oвоот ууланд малталт хийж, хэд хэдэн язгууртны булш олсон юм. Язгууртан эмэгтэйн шарилнаас алтан зvvлт, алтан ээмэг, алтан бєгж олдсон ба бєгжний дотор талд шонхорын дvрс байсан нь цагаан шонхор шувууг дээдэлдэг алтан ургийн xиaд боржигон овгийн дээдэс эмэгтэйн оршуулга болохыг нотлов. Тvvний хєлд оршуулсан эрэгтэй язгууртaн хvний тoногдсон булшнаас танан шигтгээтэй, бадам цэцэг бvхий алтан жинс олдсон юм. Ойролцоо олдсон залуу бvсгvйн оршуулгаас алтан ээмэг, алтан бєгж, алтан титэм, бортог (ботоха) малгайн оройн алтан чимэг зvvлт (хожим харьцуулcан судалгаагаар тогтоосон), биндэръяa шигтгээтэй хаш чулуун бvсний толь, гарт нь атгаатай алтан очир, хvзvvнд нь зvvсэн дугaриг хайрцaг хэлбэртэй алтан зvvлт, vсний алтан зvvлт, 12 луун хээтэй алтан эмээл зэрэг гарсан юм. Энэ алтан эмээлийн хийц урд ємнє Монголын арxeoлoгийн тvvхэнд гарч байгаагvй гэмээр уран нарийн байв. Уг эмээлийг бэхжvvлэхээс нь ємнє єєрийн нvдээр vзэхэд гєлємний дэвс нь битvv оюу шигтгээтэй, эмээл нь алтан саатай торгон бvтээлэгтэй, гєлємнийх нь vлдэгдлийн доод хоёр єнцєгт хамар угалзны гадна талд нь таван нvдэн хээтэй байлаа. Энэ булшнаас олдсон ботоха малгайн оройн алтан чимэг зvvлтийн адил зvvлт, Тавайн толгойгоос хойш 200 км зайтай орших Acгaт сумын Шарга уулны булшнаас олдов. Энэ зvvлт ємнє нь Алтан ордны эзэнт гvрний нутгаас олдсон, одоо Эрмитажид хадгалагдаж байгаа. Оросууд тvvнийг юу болохыг нь тодорхойлж чадаaгvй байсан юм. Харьцуулсан судалгааны vр дvнд уг зvvлт бортог малгайн оройн чимэг болохыг арxеoлoгич Д.Тvмэн багш тодорхойлжээ. Эдгээр алтан эдлэлvvдийн ур хийц дээд зэргийнх болох нь хэний ч нvдэнд тодорхой харагдана. Хэлбэр дvрс, хээ угалз, бэлэгдлийн хувьд бурханы шашинтай нарийн холбоотой чимэглэлvvд учраас эдгээр эд єлгийн зvйл нь Юань улсын vеийнх болох нь тодорхой. Нvvрстєрєгчєєр он цагийг тодорхойлох шинжилгээгээр XIII, XIV зууных болох нь тогтоогдсон билээ.

ДYГНЭЛТ

  1. Дуулга, хуяг, сэлмийг бєх бат хийж байсан нь монголчуудад ялалт авч ирэх vндэс болж байжээ.
  2. Нvvдэлчдийн онцлог бол нэг их гоёл хэрэглэдэггvй байсанд оршино. Гоёлоос илүү чанар, хэрэглэхэд амар байхыг илүүтэй авч үздэг байсан нь илт байна.
  3. Бидний євєг дээдэс тив алгасан эдийн сайныг олж хэрэглэж чадаж байсан нь Их Монгол улсын гадаад харилцаа худалдааны далайцыг бас харуулж байна. Монголын хаад ноёд дэлхийн хамгийн уран хvмvvсээр эдлэлээ хийлгэж байсныг нь Таван Толгойн язгууртнуудын булшнаас гарсан эд єлгийн алтан эдлэлvvд харуулж байна.
  4. Монгол зэр зэвсгийн технологи, хийц Өрнө, Дорно зүгт тархан нөлөөлсөн байна. Цаашид Монгол зэр зэвсгийн судалгааг нарийвчлан хийж, олон хийц хольцолдсон эдлэлээс чухам монгол элементийг нь ялган тогтоох нь чухал байна.
Энэ бvх дэвшилт тexнoлoги, арга барилыг эзэмших ухаан орчин vед ор мєргvй устаж, монголчууд бид бие даан юу ч хийж чадахгvй болтлоо доройтсон эл байдлаас монгол vндэстнvvд ухаанаа уралдуулж, эв эеэ, хvчин чадлаа нэгтгэн гарах єдєр удахгvй ирнэ биз ээ.

Эх сурвалж: http://shbaatar.blogspot.com/2007/01/blog-post_28.html
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан