Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Майкл Жексоны шүтэн бишрэгчид 1 еврогийн нөхөн төлбөр авлаа

Попын од Майкл Жексоны шүтэн бишрэгч таван эр нэрт дуучныг нас барсан тухай дуулаад сэтгэл санааны цочролд орсныхоо төлөө “сэтгэл санааны хохирол”-д орсон гэж нөхөн төлбөр авах болсон байна. Тэд Майкл Жексоны эмч Конрад Мюррейг хариуцлагагүй ажиллаж попын одыг үхэлд хүргэсэн хэмээн сэтгэлээр унасныхаа төлөө шүүхэд заргалдсанаар нэг еврогийн нөхөн төлбөр авах болжээ. Энэ нь францын хоёр, швейцарийн хоёр, белгийн нэг иргэн юм байна. Тэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ попын одын эмнэлгийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгийг хавсаргажээ. “Энэ бол попын одыг нас барсан тухайд сэтгэл сананы хохирлоо төлүүлж байгаа анхны тохиолдол” гэж шүтэн бишрэгчдийн өмгөөлөгч Эмманюэль Людо хэлсэн байна.
Энэ шүтэн бишрэгчид мөнгөн төлбөр авахын зэрэгцээ өнөө болтол олон нийтэд хаалттай хэвээр байгаа поп одыг оршуулсан газарт очих зөвшөөрөл авсан байна.
Попын од Майкл Жексон 2009 онд 50 насандаа өөд болсон юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг дөрвөн жил эмчилж байсан  Мюррей хариуцлагагүй хандсан буруутай гэдэг нь тодорхой болсон юм. Мюррей попын одыг удаан хугацааны туршид хүчтэй үйлчилгээ бүхий ундуулах эмээр тарьж байсан илэрч шоронд орсон ч засан хүмүүжүүлэх газарт биеэ зөв авч явсан гэж 2013 онд сулласан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан