Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Архи худалдах цэгийн тоог цөөлнө
Согтууруулах ундаагаар үйлчлэх цэг хамгийн олонтой хороо нь Сүхбаатар дүүргийн I хороо бөгөөд тус хороонд 86 цэг байдаг аж. Харин Баянгол дүүргийн XIII хороонд дөрвөн цэг байгаа нь согтууруулах ундаа худалдах хамгийн цөөн цэгтэй хороо болж байгаа бол Сонгинохайрхан дүүргийн XXII хороонд 42 цэг байдаг гэнэ. Энэхүү үзүүлэлтээс харахад “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй. Хүн амын тоотой харьцуулахад согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалддаг цэгийн тоо зарим хороонд хэтэрхий олон байгаа юм. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх, тусгай зөвшөөрөл олгох тухай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон шинэчлэх, Монгол Улсын “Худалдаа, үйлчилгээний газрын стандарт”-ыг дахин судалж, ангиллыг тодорхой болгож нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж албаныхан үзэж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд шинээр нэмэлт өөрчлөлт орж батлагдтал тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоосон.
Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг 2012 онд 4009 байсан бол өнгөрсөн онд 3867 болж буурчээ. 2012 онд 259 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол 2013 онд 668 цэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ер нь цаашид тусгай зөвшөөрөл олгох шалгуур үзүүлэлтийг өндөрсгөж, журамд нэмэлт шаардлагуудыг оруулан шинэчлэн боловсруулах, орон сууцны нэг давхарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй болон ажлын байрыг түрээслэх асуудлыг бодлогоор зохицуулах, орон сууцны нэг давхар болон шинээр баригдаж буй орон сууцны үйлчилгээний давхарт тавигдах стандартын шаардлагад хяналт тавих асуудлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж холбогдох байгууллагууд үзжээ.
Согтууруулах ундаагаар үйлчлэх цэг хамгийн олонтой хороо нь Сүхбаатар дүүргийн I хороо бөгөөд тус хороонд 86 цэг байдаг аж. Харин Баянгол дүүргийн XIII хороонд дөрвөн цэг байгаа нь согтууруулах ундаа худалдах хамгийн цөөн цэгтэй хороо болж байгаа бол Сонгинохайрхан дүүргийн XXII хороонд 42 цэг байдаг гэнэ. Энэхүү үзүүлэлтээс харахад “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй. Хүн амын тоотой харьцуулахад согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалддаг цэгийн тоо зарим хороонд хэтэрхий олон байгаа юм. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх, тусгай зөвшөөрөл олгох тухай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон шинэчлэх, Монгол Улсын “Худалдаа, үйлчилгээний газрын стандарт”-ыг дахин судалж, ангиллыг тодорхой болгож нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж албаныхан үзэж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд шинээр нэмэлт өөрчлөлт орж батлагдтал тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоосон. Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг 2012 онд 4009 байсан бол өнгөрсөн онд 3867 болж буурчээ. 2012 онд 259 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол 2013 онд 668 цэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ер нь цаашид тусгай зөвшөөрөл олгох шалгуур үзүүлэлтийг өндөрсгөж, журамд нэмэлт шаардлагуудыг оруулан шинэчлэн боловсруулах, орон сууцны нэг давхарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй болон ажлын байрыг түрээслэх асуудлыг бодлогоор зохицуулах, орон сууцны нэг давхар болон шинээр баригдаж буй орон сууцны үйлчилгээний давхарт тавигдах стандартын шаардлагад хяналт тавих асуудлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж холбогдох байгууллагууд үзжээ.
0 Сэтгэгдэл



















