ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
Малын сүүг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна
Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумуудад
малын шүлхий өвчин гарч, улмаар Дорноговь аймгийн Алтан ширээ, Дэлгэрэх,
Хэнтий аймгийн Галшар сумын нутагт өвчлөл бүртгэгдээд байна. Иймээс
шүлхий өвчний халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн иргэд та бүхэнд
дараах СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ийг өгч байна.
Халдварлах зам:
Шүлхий өвчтэй мал, амьтантай шууд хавьтал болох, ялангуяа өвчтэй малын сүүг буцалгаж хэрэглээгүйн улмаас хүнд халдварладаг.
Тархвар судлал:
Өвчний эх уурхай нь өвчтэй мал, амьтан юм. Өвчтэй мал амьтдын шүлс, сүү, өтгөн, шингэнээр шүлхий өвчний вирус ялгардаг. Эдгээрээс хамгийн аюултай нь өвчтэй мал, амьтны шүлс бөгөөд вирус хамгийн ихээр агуулагддаг. Хүнээс хүнд халдварладаггүй. Ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн, тэр вирусын дархлаа 1.5 сар хүртэл хугацаанд тогтдог.
Эмнэл зүй:
Халдварын нууц үе 3-8 хоног. Өвчний эхэн үед 38-39 хэм хүртэл халуурах, толгой өвдөх зэрэг томуу өвчинтэй төстэй шинж тэмдгүүд илэрч байснаа гарын арьс, амны салстанд цэврүү гарах шинж тэмдэг илэрнэ.
Урьдчилан сэргийлэхийн тулд:
Судалгаагаар хүний шүлхийгээр өвчлөгсөдийн 65% нь халдвартай малын сүү ууснаас, 1% нь халдвартай сүүгээр бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс, 34% нь халдвартай малтай ойр хавь ажилласнаас халдвар авдаг нь тогтоогджээ. Халдвартай сүүг таван минут буцалгахад шүлхийн вирус үхдэг.
Иймээс:
· Малын сүүг заавал буцалгаж цай ундандаа хэрэглэх
· Махыг баталгаатай газраас худалдан авч, сайтар чанаж хэрэглэх
· Гашилсан сүү, тараг, хоормог, цөцгийн тос, мах зэрэгт шүлхийн вирүс тодорхой хугацаагаар амьд байх чадвартай тул халдварын голомттой газрын малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх, сайтар боловсруулан хэрэглэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумуудад
малын шүлхий өвчин гарч, улмаар Дорноговь аймгийн Алтан ширээ, Дэлгэрэх,
Хэнтий аймгийн Галшар сумын нутагт өвчлөл бүртгэгдээд байна. Иймээс
шүлхий өвчний халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн иргэд та бүхэнд
дараах СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ийг өгч байна.Халдварлах зам:

0 Сэтгэгдэл