Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
”Оюутан-цэрэг хөтөлбөр”-т хамрагдагсад 560 цагийн Цэргийн тусгай бэлтгэлийн сургалтанд сууна

18 нас хүрч байгаа залуусын 30 хувийг л жил тутам хугацаат цэргийн албанд татдаг. Ийм байдал 20 гаруй жил үргэлжилснээр цэргийн бэлтгэлтэй зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн хомсдож байна. Энэ нь улс орны батлан хамгаалах чадавхийг сулруулаад зогсохгүй залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж судлаачид үзжээ. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албанд цэргийн алба хаасан иргэдийг ажиллуулахаар заасан тул одоо мөрдөж байгаа нөхцөл иргэдийн боломжийг ч хязгаарлаж байна. Иймд цэргийн насны залуус алба хааж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг 2 кредит, 96 цагаар сонгож судлуулна. Үүний дараа шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулж, цэргийн алба хаалгана. "Оюутан-цэрэг хөтөлбөр" хэрэгжүүлэхийн тулд цэргийн байр, хичээлийн анги, танхим, сургалтын хотхонууд, гал тогоо бүхий "Шархад" дахь иж бүрэн сургалтын төвийг шинээр барина. Сургалтын төвд жилд 500-1000 оюутан цэргийн бэлтгэл сургалтад хамруулах боломжтой.

Оюутнуудыг цэргийн ерөнхий болон тусгай бэлтгэл сургалтад хамруулж ,цэргийн алба хаалгах журмыг Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран баталж хэрэгжүүлнэ. "Оюутан-цэрэг хөтөлбөр" хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг батлан хамгаалахын салбарын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх зорилт тусгагдсаны дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг гарсан нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан