ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зарим хорооны барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
“Хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулах
тухай” А/81 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн
төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хороодын байрыг сэргээгдэх эрчим
хүчээр хангах ажлын жагсаалтыг гаргаж баталлаа. Жагсаалтаар нийслэлийн
төсвийн хөрөнгөөр 2014 онд 11 хорооны цогцолбор барилгыг сэргээгдэх
эрчим хүчээр хангахад 1 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ. Харин
батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан,
худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион
байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгажээ. Мөн
хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын
Санхүү, төрийн сангийн хэлтэс захиалагчийн хяналт тавьж ажиллахыг
нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон
хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд
хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг
болголоо.

0 Сэтгэгдэл