Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“COAL Mongolia-2014” өрсөлдөх чадварыг онцолно

Нүүрсний салбарт хөрөн­гө оруулагчдын “COAL Mongolia-2014” чуулга уулзалт энэ сарын 20, 21-нд Улаанбаатарт болох гэж байна. Уг чуулганд орол­цохоор найман орны 1000 гаруй төлөөлөгч бүртгүүлжээ. Үүнээс гадна Хятад, Өмнөд Солонгос, Герман, Монгол зэрэг орны 55 компани үзэсгэлэн гаргаж үйл ажиллагаагаа танилцуулна. “COAL Mongolia-2014” чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай “Манай нүүрсний салбарыг  хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр байгаа нь чуулганд оролцох гэж бүртгүүлж буй байдлаас ажиглагдаж байна. Нүүрсний салбарт гурван чухал асуудал бий. Нэгдүгээрт хөрөнгө оруу­лалт, хоёрт технологи, гу­равт өрсөлдөх чадвар юм. Энэ удаагийн чуулганы гол ан­хаарал хандуулж буй асуудал нь  өрсөлдөх чадвар. Үүгээрээ онцлогтой болно” гэлээ.
Тус чуулганаар Нүүрсний аж үйлдвэрлэл хөгжүүлэх стратеги, зах зээл бас Монголын өрсөлдөх чадвар, төс­лийн санхүүжилт, нэ­мүү өртөг шингэсэн үйлд­вэр­лэл буюу нүүрс, за­на­рын гүн боловсруулалт, кокс­жих нүүрсний төслийн хөрөнгө оруулалт, техник, тех­нологи эрчим хүчний нүүрсний салбар, нүүрсний салбарын өрсөлдөх чад­варыг нэмэгдүүлэх нь төр хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг гэсэн сэдвээр ярилцах ажээ. Мөн нүүрсний салбарын оны шилдэг хүн, олборлогч, хайгуулын компани шалгаруулна. Тэгэх­дээ  экспортын, дотоодын эр­чим хүчний нүүрс олборлогч компани гэж тус тусад нь шалгаруулах юм. Үүнээс гадна Австралийн “Мартек” компани уул уурхайн зөвлөх үйлчилгээний “Гложекс” ком­па­нитай хамтарч уул уур­хайн инженер техникийн ажилт­нуудад нүүрсний ордын нөөц, геологийн 3D загварчлал, ил далд уурхайн төлөвлөлт хийхэд зориулагдсан Vulcan 9 программ хангамжийг танилцуулж сургалт хийнэ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан