Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
Юнивишн компани үйлчилгээ тасалдсан хоёр өдрийн төлбөрийг тооцохгүй

IPTV, интернэт болон суурин утасны гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компанийн үйлчилгээ энэ сарын 16, 17-нд тасалдаж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хохироож байгаа талаар манай байгууллагад мэдээлэл ирсэн юм.

Үүний дагуу тус компанийг зорьсон ч “Мэдээлэл өгөх хүн байхгүй гадуур ажилтай явж байгаа. Ирэх болоогүй" хэмээн мэдээлэл өгсөнгүй.

Тиймээс тус байгууллагын лавлах утас болох 1424 дугаарын утсанд холбогдож тодруулахад, “Манай байгууллагын үйлчилгээнд саатал гарсан учраас энэ сарын 16-ны өдөр 21.00-00.00 цаг, 17-нд 15-20 цагийн хооронд тасалдсан. Харин өнөөдрөөс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тасалдсан 2 өдрийн мөнгийн хэрэглэгчдээс хасч тооцно” гэлээ. Гэсэн хэдий ч зарим хорооллуудад өнөөдрийн 12.10 минутын байдлаар үйлчилгээ хэвийн болоогүй байна. Мөн иргэд тус байгууллагын утсаар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэлж ярих гэхэд автомат хариулагчаар нь дуу хангинаад ямар ч хариу өгдөггүй. Тэгсэн хэрнээ залгах тоолонд 100 нэгж унадаг тухай гомдоллож байсан юм.

http://montsame.gov.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан