Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
И.Батнасан: Хэзээ хөгжүүлэх бол гэж дээшээ харж суумааргүй байна
НИТХ-аас Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөө гартал иргэн, аж ахуйн нэгжид газар олгохгүй гэсэн шийдвэр гарсан. Харин эл шийдвэрийн улмаас Багануурын дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгагдсан олон ажил саатахад хүрч буйг Багахангай дүүргийн ИТХ-ын дарга И.Батнасан ярьж байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Улаанбаатар хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг яаравчлахгүй бол Багахангай дүүргийн эдийн засгийн зорилтод тусгагдсан олон ажил саатахад хүрээд байна гэж та хэллээ. Ямар учиртай юм бэ?
-Тийм ээ. Уг нь, ерөнхий төлөвлөгөө батлагдтал нийслэлд газар олгохгүй гэсэн НИТХ-ын түр хориглосон журамтай. Яах ч аргагүй засаг захиргааны нэгжийн хувиар Багахангай дүүрэг журмыг хэрэгжүүлэх учиртай. Гэтэл энэ шийдвэр дүүргийг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн зорилтод тусгагдсан үйлдвэрлэл үйлчилгээг явуулах хүсэлтэй олон аж ахуйн нэгжийг хүлээлтийн байдалд оруулаад байна. Түүгээр ч зогсохгүй олон ажлын байр санал болгосон зарим аж ахуйн нэгж цаг алдахгүй гээд манайтай ойр Төв аймгийн сум руу шилжих жишээний. Тиймээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдсан бол дараагийн алхмаа хийх хэрэгтэй байна.
-Багахангай дүүрэг хэр их аж ахуйн нэгжтэй юм бэ?
-Манай дүүрэг 4000 гаруй хүн амтай. Улаанбаатар хотоос Багахангай 100 км зайтай болохоор газар авах хүсэлт харьцангуй бага ирдэг. Дүүргийг хөгжүүлэх хөгжлийн бодлогын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ татах олон ажил төлөвлөсөн. Гэвч газар олголтын шийдвэрээс болоод боломжоо алдаж байна.
-Танай дүүргийг барилгын материалын ложистик төв болгоно гэж нийслэлийн хөгжлийн төлөвлөлтөд тусгасан байдаг. Хотыг хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжихээр байдал өөр болох байх?
-Тийм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Багахангайг татваргүй буюу барилгын материалын үйлдвэрлэл төвлөрсөн дүүрэг болгох зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг Багахангайд буулган ангилан ялгах замаар тус дүүргийг хөгжүүлнэ хэмээн хотын мэр ярьсан. Гэхдээ бид хотын удирдлагууд манай дүүргийг хөгжүүлнэ гээд дээшээ харж суулгүйгээр өөрсдөө боломжоороо ажиллах ёстой.
-Та бүхэн үйлдвэрлэл, үйлчилгээ татахын тулд олон ажил хийж байна гэлээ. Тухайлбал, бизнес эрхлэх ямар таатай орчин бүрдүүлж байна вэ?
-Бидэнд татварын орчныг чинь харж үзье гэх эрх зүйн чадамж байхгүй ч дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Чадлынхаа хэрээр тусална. Багахангай дэд бүтцийн боломжтой газар. Хар болон төмөр замтай, эрчим хүчний хангамжтай. Улаанбаатар төдийгүй урагшаагаа Замын-Үүд, зүүн тийшээ Багануур гэсэн замын уулзвартай. Уулзвар байна гэдэг маань төвлөрнө, эндээсээ түгээнэ гэсэн үг. Тэгэхээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах боломжгүй барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ Багахангайд төвхнөж болно.
-Ер нь, хотоос алслагдсан дүүргийн хувьд хотын төвлөрлийг сааруулахад Багахангайн хөгжил түлхэц болох байх л даа?
-Тиймээс л орон нутгаа хөгжүүлэхийн тулд нийгэм, эдийн засгийн олон ажил хийж байна. Газар олгохыг хориглосон шийдвэр цуцлагдвал байдал өөр болох байх. Нэг үеэ бодвол аж ахуйн нэгж, иргэд хотоос гадагш гарахыг эрмэлздэг болж. Манай дүүрэг бол нээлттэй. 2006 онд манай дүүрэгт гурван ч үйлдвэр байгуулагдсан. Бүр ч олон үйлдвэр байгуулагдаасай гэж боддог.
-Танай дүүргийн газрын албаныхан урьдчилсан байдлаар хэдэн га газар иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн юм бэ?
-Нийтэд өмчлүүлье гэсэн 5000 өрхөд хүрэхээр газар бий. Манайх хотоос зайтай болохоор газар авах хүсэлт бага ирдэг юм.
НИТХ-аас Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөө гартал иргэн, аж ахуйн нэгжид газар олгохгүй гэсэн шийдвэр гарсан. Харин эл шийдвэрийн улмаас Багануурын дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгагдсан олон ажил саатахад хүрч буйг Багахангай дүүргийн ИТХ-ын дарга И.Батнасан ярьж байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа. -Улаанбаатар хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг яаравчлахгүй бол Багахангай дүүргийн эдийн засгийн зорилтод тусгагдсан олон ажил саатахад хүрээд байна гэж та хэллээ. Ямар учиртай юм бэ?

0 Сэтгэгдэл