Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“БАЙРГҮЙ” БААТРУУДЫН ДҮР
Театрын музейд хэд хоногийн өмнөөс нэгэн сонирхолтой үзмэр дэлгэгдсэн нь “Чингис хааны вакс галерей” нэртэй лааны тосон баримлын үзэсгэлэн. XIII зууны 13 баатраар эхний ээлжинд үзэсгэлэнгээ нээсэн ч цаашид өргөжинө гэдгийг тус үзэсгэлэнг гаргасан Б.Хишигсүх хэлж байна. Тэрээр үзэсгэлэнгийнхээ талаар “Эрдэмтдийн баг бидэнд үнэтэй зөвлөгөө өгч хамтарч ажилласан. Монголын нууц товчоо судлаач О.Сүхбаатар, ШУА-ын Археологийн хүрээлэнгийн Б.Энхтүвшин, зоос судлаач, түүхийн ухааны доктор Д.Нямаа нарын эрдэмтдийн хамтарсан зөвлөгөөний үр дүнд дүрүүдээ бүтээсэн. Чингис хааны хөргийн тухайд гэхэд өнөөдрийг хүртэл тогтсон зүйл байхгүй. XIII зууны түүх учраас иймэрхүү байх болов уу гэсэн төсөөллийн дагуу л баримлыг нь бүтээлээ” гэж ярьсан юм.
Тус үзэсгэлэнг гаргахад 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Монголын анхны лааны тосон музейн үзмэрүүдийг цаашид нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч тэр үед байр гэсэн том асуудал гарч ирэхээр байна. Учир нь, уг музейн байрны асуудлыг одоо хүртэл шийдэж чадаагүй учраас Театрын музейг түшиглэн үзмэрүүдээ түр хугацаагаар нийтэд хүргэж байгаа нь энэ юм.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан