Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Сөрөг хүчний зүг гранат шиджээ
Тайландын нийслэл Бангкокт сөрөг хүчнийхэн Засгийн газар, эрх баригч намын эсрэг жагсаал хийгээд олон сар болж байна. Энэ хугацаанд цагдаа нар болон сөрөг хүчний хооронд удаа дараалан мөргөлдөөн болж цөөнгүй хүний аминд хүрсэн. Сөрөг хүчнийхэн Тайландад болсон ээлжит бус сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд төрийн албад, яамдын байрыг бүслэн хаах замаар Засгийн газрыг ажиллах боломжгүй болгожээ.
Сүүлийн өдрүүдэд сөрөг хүчний жагсагчдыг буудах, гранат шидэх гэх мэт үйлдэл хийх нь олон болж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Хоёр өдрийн өмнө гэхэд л үл мэдэгдэх этгээдүүд Бангкокийн төвд сөрөг хүчний жагсагчдын дунд гранат шийдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 59 настай нэг эмэгтэй, бага насны хоёр хүүхэд амиа алдан, 22 хүн шархаджээ. Энэ дэлбэрэлт болохын өмнө Тайландын зүүн нутагт зэвсэглэсэн өөр нэг этгээд жагсагчдын эсрэг гал нээж таван настай охины аминд хүрсэн хэрэг гарсан юм. Сөрөг хүчнийхэн энэ бүхэнд эрх баригчдын буруутгаж байгаа бол эрх баригчид нь эдгээр ажиллагааг “улс төрийн зорилго агуулсан өдөөн хатгасан алан хядах ажиллагаа” гэж тодорхойлжээ.
Эдгээр хэрэгтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун сөргөлдөгч талуудыг нэн даруй хүчирхийллээ зогсоохыг уриаллаа.
Тайландын нийслэл Бангкокт сөрөг хүчнийхэн Засгийн газар, эрх баригч намын эсрэг жагсаал хийгээд олон сар болж байна. Энэ хугацаанд цагдаа нар болон сөрөг хүчний хооронд удаа дараалан мөргөлдөөн болж цөөнгүй хүний аминд хүрсэн. Сөрөг хүчнийхэн Тайландад болсон ээлжит бус сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд төрийн албад, яамдын байрыг бүслэн хаах замаар Засгийн газрыг ажиллах боломжгүй болгожээ. Сүүлийн өдрүүдэд сөрөг хүчний жагсагчдыг буудах, гранат шидэх гэх мэт үйлдэл хийх нь олон болж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Хоёр өдрийн өмнө гэхэд л үл мэдэгдэх этгээдүүд Бангкокийн төвд сөрөг хүчний жагсагчдын дунд гранат шийдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 59 настай нэг эмэгтэй, бага насны хоёр хүүхэд амиа алдан, 22 хүн шархаджээ. Энэ дэлбэрэлт болохын өмнө Тайландын зүүн нутагт зэвсэглэсэн өөр нэг этгээд жагсагчдын эсрэг гал нээж таван настай охины аминд хүрсэн хэрэг гарсан юм. Сөрөг хүчнийхэн энэ бүхэнд эрх баригчдын буруутгаж байгаа бол эрх баригчид нь эдгээр ажиллагааг “улс төрийн зорилго агуулсан өдөөн хатгасан алан хядах ажиллагаа” гэж тодорхойлжээ.
Эдгээр хэрэгтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун сөргөлдөгч талуудыг нэн даруй хүчирхийллээ зогсоохыг уриаллаа.
0 Сэтгэгдэл



















