Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Солонгосын эмч нар хууль бусаар үзлэг хийж байжээ
Эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүй жуулчны визээр Монгол Улсад орж ирээд, оффисын өрөөнд үзлэг хийж байсан БНСУ-ын “Есанг Самсунг” эмнэлгийнхний үйл ажиллагааг зогсоолоо. Амралтын өдрүүдээр буюу энэ сарын 22-23-нд үе мөчний үзлэг оношилгоо хийнэ гэсэн зар тараасны дагуу 150 гаруй хүнд үзлэг хийхээр дугаар тараагаад байсан БНСУ-ын иргэдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын хамтарсан шалгалтаар илрүүлсэн нь энэ. Дээрх эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гэх Монгол Улсын хуулийн этгээд “Кэй Эс Эн” ХХК нь Худалдааны зуучлал, биеийн тамир спортын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй ч эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй аж. Гэсэн хэдий ч БНСУ-аас эмч, сувилагч, санхүүгийн ажилтан гэх дөрвөн хүнийг урьж хууль бусаар иргэдэд үзлэг хийж байж.
Иргэд албан ёсны эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын эмнэлэгийн байранд тухайн эмчийнхээ бичиг баримттай танилцаж байж үйлчлүүлэх, үүнээс үүдэн гарах хүндрэлээс өөрсдөө сэрэмжлэх хэрэгтэйг МХЕГ-аас анхааруулж байна.
Эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүй жуулчны визээр Монгол Улсад орж ирээд, оффисын өрөөнд үзлэг хийж байсан БНСУ-ын “Есанг Самсунг” эмнэлгийнхний үйл ажиллагааг зогсоолоо. Амралтын өдрүүдээр буюу энэ сарын 22-23-нд үе мөчний үзлэг оношилгоо хийнэ гэсэн зар тараасны дагуу 150 гаруй хүнд үзлэг хийхээр дугаар тараагаад байсан БНСУ-ын иргэдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын хамтарсан шалгалтаар илрүүлсэн нь энэ. Дээрх эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гэх Монгол Улсын хуулийн этгээд “Кэй Эс Эн” ХХК нь Худалдааны зуучлал, биеийн тамир спортын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй ч эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй аж. Гэсэн хэдий ч БНСУ-аас эмч, сувилагч, санхүүгийн ажилтан гэх дөрвөн хүнийг урьж хууль бусаар иргэдэд үзлэг хийж байж. Иргэд албан ёсны эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын эмнэлэгийн байранд тухайн эмчийнхээ бичиг баримттай танилцаж байж үйлчлүүлэх, үүнээс үүдэн гарах хүндрэлээс өөрсдөө сэрэмжлэх хэрэгтэйг МХЕГ-аас анхааруулж байна.
0 Сэтгэгдэл



















