Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Хүн 24 насандаа л хүүхэд наснаасаа салдаг
Хүмүүс 24 насандаа л хүүхэд наснаасаа салж, жинхэнэ том хүн болдог гэнэ. Ийм дүгнэлтийг Мельбурн хотын хүүхдийн анагаах судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Сьюзан Сойер болон тус хотын их сургуулийн профессор Жорж Паттон нар хийсэн байна. Тэднийхээр хүүхэд насыг 18 хүртэл цэглэдэг нь тун буруу гэнэ.
Дэлхий нийтээрээ 16 хүрч иргэний үнэмлэх авч, 18 нас хүрээд л архи ууж, гэр бүлтэй, сонгууль өгөх эрхтэй болдог гэсэн амьдралын зарчим үйлчилдэг ч 24 хүртлээ хүн өсвөр наснаасаа салаагүй байгаа гэдгээ мэддэггүй. 18 настай хүний тархи архи, согтууруулах ундааг хүлээж авахдаа тун тааруу байдгаас өөрийг нь хамгийн их эрсдэлд оруулдаг гэдгийг эрдэмтэд баталж байна. Учир нь, энэ л насандаа зугатаж болох эрсдэлээс үүдэн маш олон хүн алтан амиа алдсан байдаг аж. Тэдний үзэж буйгаар дэлхий дээр 1.8 тэрбум өсвөр насныхан архи, интернэтэд донтох, БЗХӨ тусах, амиа хорлох эсвэл сургууль дээрээ элдэв аюулд орох эрсдэлтэй нөхцөлд байдаг аж. Орчин цагийн 18 настнууд тэртээ 50 жилийн өмнөхөөс тэс ондоо болсон гэдгийг хүн бүр мэднэ. Өмнө нь энэ насандаа гэр бүл болж, үр хүүхэдтэй болчихдог, үндсэндээ төлөвшиж эхэлдэг байсан бол орчин үеийн хүүхдүүдийн хувьд эцэг эхээсээ хамгийн их анхаарал халамж хүсдэг нас болсон гэж эрдэмтэд үзжээ. Тэгэхээр өсвөр насны залуучуудаа элдэв эрсдэлээс хамгаалахын тулд эрдэмтэд хамгийн түрүүнд амьдралын зөв дадал хэвшлийг эзэмшүүлэх, архи согтууруулах ундаа, мансууруулах бодисын худалдаанд хяналт тавих хэмээн анхааруулж байна. Мельбурний эрдэмтдийн дүгнэлтээр ямартай ч хүүхдээ 24 нас хүртэл нь хараа хяналтдаа байлгах хэрэгтэй гэнэ шүү.

0 Сэтгэгдэл