Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
АИ-92 30 хоногийн нөөцтэй гэв
Шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 40 төгрөгөөр нэмэгдээд удаагүй байна. Гэтэл сүүлийн хэдэн өдөрт шатахуун түгээгүүрийн газруудад АИ-92 бензин авах авто машины дараалал үүсдэг боллоо. Энэ нь шатахуун түгээгүүрийн газарт өдөрт хоёр тонн АИ-92 бензин нормоор өгөх болсонтой холбоотой гэсэн яриа гарав.  “Шунхлай” шатахуун импортлогч томоохон компанийн нэг. Тус компанийн зарим шатахуун түгээгүүрийн газар АИ-92 дууссан гэдэг бичиг наагаад долоо хонож байгаа аж. Тэгэхээр “АИ-92”-ын хомсдол нүүрлэж магадгүй бололтой. Шатахууны нөөц ямар байгаа талаар өчигдөр Уул уурхайн яамны холбогдох мэргэжилтнээс  тодрууллаа. Өчигдрийн байдлаар АИ-92 бензин 30, А-80 бензин 46, дизелийн түлш 46 хоногийн нөөцтэй байна. Иймд шатахуун хомсдох учиргүй гэнэ. Харин “Шунхлай” компанид АИ-92 бензиний нөөц бага байгаа ажээ. Шатахуун импортлогчид жижиглэнгийн үнийг 90 төгрөгөөр нэмэх гээд 40 дээр тогтсон. Тэгэхээр дахиад нэмэх санаа сэдэж хиймэл хомсдол үүсгэв үү гэж асуух хэрэгтэй бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан