ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
Б.Батзаяад зориулсан хандивын тоглолтыг дэмжээрэй
Урлаг байтугай нийгэм тэр аяараа унаж байхад Монголын хошин урлагийг сэргээж, одоогийн энэ олон продакшн бий болоход ихээхэн хувь нэмэр үзүүлсэн хүн бол яах аргагүй Б.Батзаяа. Хэдий урлагийн зам мөрөөсөө хэсэг хөндийрсөн ч тэр бол яах аргагүй "нийгмийн шүдний эмч" гэх энэ салбарын “загалмайлсан эцэг” гэгддэг.
МУГЖ Б.Батзаяа маань Солонгос улсад зүрхний хагалгаа хийлгэхээр болжээ. Мэдээж хэрэг хандивын энэ тоглолтод хошин урлагийн бүхий л продакшнууд оролцоно. Хамгийн гол нь, үзэгч түмэн л хэдий чинээ энэ тоглолтыг сайн үзнэ төдий чинээ эмчилгээний зардал нь хурдан олдох учир монголчууд маань дэмжээрэй.
Түүний биеийн байдал тааруухан байгаа бөгөөд үе, үе зүрхний хэм алдагдаж, байнгын эмчийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Хандивын тоглолт ирэх сарын 3-нд болох гэнэ шүү.
Тоглолтод “Маск”, “Шинэ үе”, “Х Түц” “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” зэрэг продакшн болон МУГЖ Д.Сосорбарам, Л.Чаминчулуун, Г.Жагдаг, Б.Туяа нарын ахмад үеийнхэн оролцох аж. Тоглолт ирэх сарын 3-нд “Улаанбаатар паласе”-д болох бөгөөд тасалбарын тухайд 15, 20 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Өнөөдрөөс “Улаанбаатар паласе”-ын кассаар тасалбар худалдаалагдаж эхэлсэн байна.
Урлаг байтугай нийгэм тэр аяараа унаж байхад Монголын хошин урлагийг сэргээж, одоогийн энэ олон продакшн бий болоход ихээхэн хувь нэмэр үзүүлсэн хүн бол яах аргагүй Б.Батзаяа. Хэдий урлагийн зам мөрөөсөө хэсэг хөндийрсөн ч тэр бол яах аргагүй "нийгмийн шүдний эмч" гэх энэ салбарын “загалмайлсан эцэг” гэгддэг. МУГЖ Б.Батзаяа маань Солонгос улсад зүрхний хагалгаа хийлгэхээр болжээ. Мэдээж хэрэг хандивын энэ тоглолтод хошин урлагийн бүхий л продакшнууд оролцоно. Хамгийн гол нь, үзэгч түмэн л хэдий чинээ энэ тоглолтыг сайн үзнэ төдий чинээ эмчилгээний зардал нь хурдан олдох учир монголчууд маань дэмжээрэй.

0 Сэтгэгдэл