Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
Монголчууд Буриадад визгүй зорчих ойрхон байна
ОХУ-ын Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын Монгол Улсын парламентын төлөөлөгчдийг гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзахдаа хоёр улсын иргэдийн визгүй зорчих асуудлыг хөндөж ярилцсан байна. Мөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, татваргүй барааг нэмэгдүүлэх нь хоёр талын худалдааны эргэлтийг өсгөх нэг нөхцөл болох тухай ч ярьжээ.
“Бидэнд хоёр талын сонирхол байна. Бид бол монголоос мах махан бүтээгдхүүн, түүхий эд авах сонирхол байхад монголчууд биднээс мод авах сонирхолтой байна” гэж Вячеслав Наговицын хэлжээ.
Буриадын Ерөнхийлөгч монголын талаас тодорхой бүс нутагт визгүй зорчих асуудлыг түргэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Монголын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Визгүй зорчих асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа, цаг хугацаа шаардах ажил. УИХ-ын хаврын чуулганаар энэ талаар ярилцана, бидний хувьд татгалзах зүйл байхгүй” гэсэн байна.
Мөн Улаанбаатар, Улан-Үдэ хотын хоорондох шууд нислэгийг сэргээх асуудлыг ч тэд ярьжээ хэмээн  newbur.ru мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Өмнөх засаг үүнийг шийдэх гээгүй л байхгүй юу
ЗӨВ ШҮҮ ЭНДЭЭС УЛААНБААТАР-УЛАН ҮД-ГЭСЭН АВТОБУС ЯВАЖ БАЙГАА ШҮҮ
Хамгийн их уншсан