Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Эмэгтэйчүүдийн баяраар л эрхийг нь хамгаалах уу

Өнгөрсөн зууны сүүл үеэс Берлин, Нью-Йорк, Лондон гэх томоохон хотуудад залуус өөрсдийн үзэл бодол, хүсэл тэмүүллийг гудамж талбай, барилга байшингийн ханан дээр зурж илэрхийлэх болсноор стрийт арт буюу гудамжны урлагийн нэг төрөл хэлбэр хөгжсөн түүхтэй. Өдгөө дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн контемпорари буюу орчин үеийн урлагийн энэ төрөлд манай улс харьцангуй залууд тооцогддог ч, өдгөө залуус хүүхдүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэх нэгэн хэв маяг болгон хөгжүүлж, олон урсгал чиглэл дэлгэрүүлсээр байна.

Энэ урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид болон “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ хамтран “Эмэгтэйчүүдийн дүр төрх”-ийг стрийт арт урлагаар тодорхойллоо. Тэд Хууль зүйн яамны эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд гэр бүлийн болон охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй хатуу тэмцэх, шаардлагатай хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх зорилтыг дэмжин ажиллаж байгаа аж.

Зохион байгуулагчид хэлэхдээ “Эмэгтэйчүүдийн олон дүр төрх, тэдний эрх ашгийг 20 гаруй залуу уран бүтээлч стрийт арт-артивизм урлагаар илэрхийлж, Сансарын туннелийн нүхэн гарцанд шинэ өнгө төрх нэмлээ. Өмнө нь цулгуй хоосон байсан хана орчин үеийн урлагийн хэсэг болж, хүмүүс өөрсдийн таалагдсан зургаа олж, тухайн зургаар юуг илэрхийлэхийг бодож олох гээд маш олон сэтгэлийн таашаал болохуйц бүтээлүүд бий боллоо” гэснийг хэлсэн юм. Мөн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл буюу дуучин Quiza “Улаанбаатар хотод шинэ өнгө төрх, урлаг хэрэгтэй. Та бүхэн бүтээж чадлаа, нийслэлдээ өнгө нэмлээ. Энэ бүтээлүүд зөвхөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан бус өдөр бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ёстойг сануулж байх болно” хэмээн бүүдгэр саарал хүйтэн ханыг урлагийн бүтээлээр амь оруулсан авьяаслаг залууст баяр хүргэсэн юм.

Сонирхуулахад, артивизм нь нийгмийн эерэг өөрчлөлтөд шаардлагатай асуудалд урлаг, уран бүтээлчдээр дамжуулан олон нийтэд нөлөөлөх арга, хэрэглүүрийн нэг бөгөөд орчин үеийн урлагийн чиг хандлагыг эл урлагаар тодорхойлох нь ихэссэн. Энэ нь орчин үеийн урлагийн бие даасан нэг хэлбэр бөгөөд олон нийтийн, ялангуяа залуусын анхаарал, сонирхлыг татахуйц шинэлэг илэрхийлэл болох ажээ. Артивизм урлагийн гол онцлог нь хөндөх шаардлагатай ч хүн бүрт хамааралгүй асуудал, сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, тэдний анхаарлыг хандуулж, өөрчлөлтөд уриалдагаараа онцлог юм.

Д.Энх-Оргил:
-Эмэгтэй хүний дүр төрх олон янз байдаг шүү дээ. Яагаад заавал ийм өвөрмөц дүр төрхийг сонгох болов?
-Өөрийнхөө сонирхдог стилийн дагуу зурсан. Онцлог нь шивээстэй, шүршдэг будагтай, банда буюу толгойн алчууртай, бас ч гэж танхай, этгээд ч гэмээр эмэгтэй хүний дүр юм.
-Стрийт арт урлагаар хэдэн жил зурж байна вэ?
-Зурж эхлээд нэг жил болж байна. Өмнө нь стрийт артыг зүгээр л хээ хуараар гоёж, олон хүмүүст хүргэх төдий зүйл гэж ойлгож байсан. Харин сонирхож, зурж эхэлснээсээ хойш илүү уран бүтээлч талаас нь хардаг болсон. Одоо стрийт арт урлагийн нэг төрөл болох стэнсилээр уран бүтээл туурвиж, суралцаж байна даа.
-Стрийт артын төрлүүдээс өөрийн чинь сонгон суралцаж буй стэнсил арт юугаараа онцлогтой байдаг юм бол?
-Стэнсил нь түргэн хугацаанд хийх боломжтой төдийгүй хэн ч харсан ойлгомжтой дүрслэлээр маш хүчтэй утга санааг илэрхийлдэг онцлогтой. Эрс тэс мэт боловч сайн ажвал их уян налархай хөдөлгөөн, дүрслэлийг агуулдаг.

Стрийт арт урлагаар дуу хоолойгоо илэрхийлдэг ШУТИС-ийн гуравдугаар курсийн оюутан Д.Энх-Оргилтой талаар цөөн хором ярилцлаа.
-Эмэгтэй хүний дүр төрх олон янз байдаг шүү дээ. Яагаад заавал ийм өвөрмөц дүр төрхийг сонгох болов?
-Өөрийнхөө сонирхдог стилийн дагуу зурсан. Онцлог нь шивээстэй, шүршдэг будагтай, банда буюу толгойн алчууртай, бас ч гэж танхай, этгээд ч гэмээр эмэгтэй хүний дүр юм.
-Стрийт арт урлагаар хэдэн жил зурж байна вэ?
-Зурж эхлээд нэг жил болж байна. Өмнө нь стрийт артыг зүгээр л хээ хуараар гоёж, олон хүмүүст хүргэх төдий зүйл гэж ойлгож байсан. Харин сонирхож, зурж эхэлснээсээ хойш илүү уран бүтээлч талаас нь хардаг болсон. Одоо стрийт арт урлагийн нэг төрөл болох стэнсилээр уран бүтээл туурвиж, суралцаж байна даа.
-Стрийт артын төрлүүдээс өөрийн чинь сонгон суралцаж буй стэнсил арт юугаараа онцлогтой байдаг юм бол?
-Стэнсил нь түргэн хугацаанд хийх боломжтой төдийгүй хэн ч харсан ойлгомжтой дүрслэлээр маш хүчтэй утга санааг илэрхийлдэг онцлогтой. Эрс тэс мэт боловч сайн ажвал их уян налархай хөдөлгөөн, дүрслэлийг агуулдаг.
Б.МӨНХБАТ
0 Сэтгэгдэл