Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монголбанк нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасыг арилжаалжээ

Нэг долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах зээлд хөтөч, хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны долдугаар сард анх нэвтрүүлж, долоо хоног бүрийн лхагва гарагт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхлыг ихэд татсан юм. Учир нь, энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон юм. Уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. Харин Монголбанк нэг долоо хоногтой 316.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувь ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өчигдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 883.6 тэрбум төгрөг болсон байна. ТБҮЦ-ны арилжаа тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлахгүй, тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарласан болон тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх, хүүгийн дээд хязгаартай, хэмжээ хязгаарлахгүй арилжаа гэсэн дөрвөн хэлбэрээр явагддаг.

 ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны тавдугаар сараас эхлэн долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж байв. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоож байв. Арилжааны энэхүү төрлийн хувьд бодлогын зорилтот хүү нь арилжааны голч хүү юм. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд БХЗ-ийн хүүг үйл ажиллагааны зорилт болгох суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Харин 2011 оны дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг дөрөв дэх хувилбараар буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тэй, хэмжээг зарлахгүйгээр банкуудын ирүүлсэн саналыг таслах хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн долоо хоногт гурван удаа буюу даваа, лхагва, баасан гарагт арилжаалж эхэлжээ. Төв банк БХЗ-д тодорхой хэмжээний нөөц үлдээхийг зоривол арилжааны хэмжээг таслах бөгөөд бусад тохиолдолд банкуудын ирүүлсэн саналаар арилжааны хэмжээг тогтоодог байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан