Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Байгалийн түүхийн музей долоон давхар барилгатай болно
Жилдээ 80 гаруй мянган хүн үйлчлүүлдэг Байгалийн түүхийн музей хаалгаа барьж, үзмэрүүдээ хураагаад байгаа. Гадаад, дотоодын үзэгчид ихтэй эл музейн барилга хэзээ мөдгүй нурах аюултай болсон учир өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд ССАЖ-ын сайдын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон юм. Үүдээ барьсан Байгалийн түүхийн музейн шинэчлэлийн талаар өчигдөр албаныхан болоод мэргэжлийнхэн хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцлоо.
1924 онд “Үндэсний түүхийн музей” нэртэйгээр байгуулагдаж, 1930 онд одоогийн барилгадаа нүүж орсон тус музей 1956-1991 онд “Улсын төв музей” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оноос “Байгалийн түүхийн музей” болсон юм. Энэ он удаан жилийн түүхэнд музейн барилгад ганц ч удаа дорвитойхон засвар хийж байгаагүй учраас урт хугацааны засвар шинэчлэл хийх гэж байгаа нь энэ. Музейн удирдлагуудын ярьж буйгаар энэ ондоо багтааж үзмэрүүдийг боож баглаад, баримтжуулан хураасны дараа барилгыг нураах гэнэ. Нүүдэл суудлын үеэр ховор үнэтэй үзмэрийн сан хөмрөг алга болохгүй гэсэн баталгааг ч албаныхан хэлж байна.

Н.Зоригтбаатар: Музейдээ мини 3D кино театртай болно
Байгалийн түүхийн музейн буурин дээр шинээр босох барилга байгууламжийн талаар музейн захирал Н.Зоригтбаатараас тодрууллаа.
-Музейн барилгыг энэ онд нураана гэсэн. Ховор нандин үзмэр, сан хөмрөгөө хаана хадгалахаар болсон бэ?
-Музейн үзмэрүүдээ бүгдийг нь хураасан. Хамгийн чухал зүйл маань сан хөмрөг учраас зориулалтын орчинд хадгалж хамгаалж байгаа. Музейн зүгээс барилгын ажил үргэлжлэх хугацаанд сан хөмрөгөө баяжуулах, хүний нөөцөө сайжруулахад онцгой анхаарч ажиллана.
-Байгалийн түүхийн музейг шинэчилсний дараах дүр төрх ямар байх бол?
-Одоо байгаа суурин дээр долоон давхар барилга барина. Подвальд нь дөрвөн төрлийн лаборатор байрлана. Хоёроос зургадугаар давхарт 10 чиглэлээр үзмэрүүдээ байрлуулж, долдугаар давхарт оффис болон мини 3D кино театр хоёр байхаар төлөвлөсөн. Ингэхдээ үзэгчдийн ая тухтай байдлыг хангахыг эрхэмлэж байна.
-Энэ ажлын өртөг зардлын тооцоо гарсан уу?
-Бидний хийсэн урьдчилсан судалгаагаар 990 сая орчим төгрөг болсон. Харин барилгын ажлыг гаднаас туслалцаа авч гүйцэтгүүлэх үү, эсвэл хамтарч ажиллаж байгаа компаниудад гаднаас хүн урьж сургалт хийх үү гэж ярилцаж байна.
-Барилгын ажил хэзээ эхлэх вэ?
-Энэ ондоо багтаагаад барилгаа нурааж эхэлвэл ирэх жилийн зунаас барилгаа барьж эхэлнэ. Гэхдээ одоогоор тодорхой хугацаа товлоогүй байна.

0 Сэтгэгдэл