Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
М.Батдорж Монголын сэтгүүлзүйн нэгэн шонхор байлаа
Хүний амьдрал мөнх биш. Гэхдээ өөрт ногдсон тэр богинохон хугацаанд уран бүтээл, хичээл зүтгэлээрээ мөнхрөх нь хүн төрөлхтний чин хүсэл гэлтэй.
Үндэсний сэтгүүл зүй  үүсч хөгжсөний 101 жилийн ойгоор сэтгүүлчид үзэг нэгт анд “Ийгл” телевизийн сэтгүүлч агсан М.Батдоржийг дурслаа.

Хүнд өвчний улмаас цэл залуухан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын сэтгүүлзүйд нөхөж баршгүй гарз учирсны дараа түүний үлдээгээд одсон орон зайг үзэг нэгт сэтгүүлчид болон нэгнээ хурцалж явсан найз нөхөд, гэр бүлийнхэн нь нөхөж “Батдорж сан”-г байгуулжээ. Тус санг түүний аав тэргүүлнэ. Энэхүү сан Монголын сэтгүүлзүйн хөгжлийг дэмжих, цаашлаад сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байгаа болон залуу сэтгүүлчдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг голчлон зохион байгуулна. Ингэхдээ жилд нэг удаа оюутан болон залуу сэтгүүлчдийн дунд уралдаан зарлаж, түрүүлсэн сэтгүүлчид дэмжлэг үзүүлж байх юм. Үүний дагуу энэ жилийн уралдаанаа өчигдөр зарлаж, оюутнуудыг өөрсдийн хүссэн сэдвээр эссэ бичихийг уриаллаа. Шилдгээр шалгарсан нэг оюутанд ирэх хичээлийн жилийнх нь сургалтын төлбөрийг олгох юм билээ. Харин залуу сэтгүүлчдийн дунд зарласан уралдааны тухайд сэтгүүлзүйн мартагдаад буй төрлүүдээр ур чадвараа сорих ажээ.

Сэтгүүлч М.Батдорж агсан 2002 онд "Отгонтэнгэр" их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш сэтгүүлзүйн тогоонд тасралтгүй 11 жил ажиллахдаа өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц арга барил, орон зайгаа тод дархлан үлдээж чадсан юм. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлыг эрхэмлэж, шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлч байсныг ярих, гэрчлэх хүн олон. "Ийгл" телевизийн Мэдээний албаны сурвалжлагчаас МҮОНТ-ийн "ММ" агентлагт мэдээний редактор, "Ийгл" телевизийн ахлах редактор, тоймч болтлоо ахиж дэвшиж чадсан чадварлаг сэтгүүлч байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн  медаль, Монголын сэтгүүлчдийн эвлэлээс 2009 онд "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол, 2011 онд Монголын телевизүүдийн холбооны оны дээд шагнал "Алтан шонхор" –оор шагнан урамшуулж байв. Үнэхээр ч тэрээр Монголын сэтгүүлзүйд өөрийн гэсэн өнгөө цацруулан гэрэлтсэн алтан шонхор байсныг өнөөдөр түүний найзууд нь дурсч байна.  Сэтгүүлч М.Батдоржийн үзэг нэгт нөхөд болон гэр бүлийнхэн нь “Алтан шонхорын нисэх тэнгэр цэлмэг байх учиртай” гэж өөрийнх нь хэлсний дагуу үйл хэргийг нь ийн үргэлжлүүлэхээр шийдсэн аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан