Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монголчууд төмөр замаар 23 сая тонн ачаа тээвэрлэнэ
Олон улсын төмөр замын байгууллагын төмөр замын тээврийн тоо хэмжээг тохиролцдог зургаан талт уулзалт манай улсад амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, Вьетнам, БНАСУ гэсэн зургаан орны хооронд жил бүр явагддаг энэ удаагийн уулзалт манай улсад болсон нь транзит тээврийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өглөө хэмээн оролцогч талууд дүгнэж байна. Учир нь, Зам, тээврийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтарч манай улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний нэг болгож уулзалтын эхний өдрийг Монгол, Орос, Хятад гурван улсын тээвэр зууч, ачаа илгээгч томоохон байгууллагуудыг оролцуулан “Транзит Монгол” сэдвийн дор зохион байгуулсан юм. Энэ үеэр транзит тээврийг хөгжүүлэхэд бодлогын хэмжээнд хэрхэн анхаарч байгааг оролцогч талуудад тайлагнаж, дэлхийн томоохон бараа илгээгч болон хүлээн авагч нарт цаг хугацаа болон мөнгө хэмнэх өргөн боломж байгаа нь монголын транзит тээврийг ашиглах гэх сэдэл өгч чадсан юм. Ингэснээр энэ жил 2.2 сая тонн ачааг транзитаар тээвэрлэх шийдвэрт хүрлээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 760 мянган тонноор өссөн дүн бөгөөд өнгөрсөн оны транзит тээврийн орлогоос 30 орчим тэрбум ам.доллараар давуу байна гэсэн үзүүлэлтийг харуулжээ.
Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар манай улс гадаад худалдааны 13 сая тонн ачаа тээвэрлэх тохиролцоонд хүрлээ. Энэ нь тээвэрлэх ачааны тоо 2.7 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс импорт нь 3.5 сая тонн бөгөөд Оросоос Монгол руу 1.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.8 сая тонн ачаа тээвэрлэх аж. Экспортын ачааны хувьд 6.9 сая тонн байхаар тохирсны 6.1 сая тонн нь БНХАУ-руу гарах бол үлдсэн 830 мянган тоннд хойд хөрш рүү ачаа тээвэрлэхээр болсон юм. Дээрх тоон үзүүлэлтэд дотоодын тээвэрлэлтийг нэмснээр монголчууд энэ жил 22-23 сая тонн ачаа тээвэрлэх бололцоотой. Уг шийдэлд талууд санал нэгдээд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Төмөр замын хүчин чадал нэмэгдэж байна
Манай улсын төмөр замын хүчин чадал өнөөдрийн байдлаар 25 сая тонн гэгдэж байгаа. Энэ хүчин чадлаа энэ онд 100 хувь ашиглах байсан ч хараахан боломж бүрдсэнгүй. Тухайлбал, Оросын талаас энэ жил нэг сая тонн нүүрс, нэг сая тонн төмрийн хүдрийг манай улсаар дамжуулж БНХАУ-д гаргах хүсэлт тавьсан ч Эрээн боомтоос цааш ачааг тээвэрлэхэд Хятадын төмөр замын хүчин чадал хүрэлцэхгүй тул эцсийн шийдвэрт хүрч чадаагүй. Гэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн УБТЗ-ын техникийн шинэчлэлийн ажлын эхний үе шат 2015 оны төгсгөл хүртэл нийтдээ 256 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж, төмөр замын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох юм. Тиймээс манай улсаар тээвэрлэх ачааны тоо ирээдүйд өсөх хандлагатай учраас холбогдох байгууллагаас өсөлтийг хангах арга хэмжээг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Түүнчлэн манай улсын газарзүйн буюу Алтайн нуруу, Хянганы нуруу, Амар мөрөн зэргээс шалтгаалан ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын хоёрхон гарц хөгжсөн байдаг байна. Тэдгээр нь Екатринбург-Диалян (6723 км), Екатринбург-Астана-Ляниюнгиан (6488 км) гэсэн чиглэл аж.
Харин манай улсаар дайран өнгөрч, Екатринбург-Тянжин чиглэлд явахад ердөө 5975 км зам туулдаг юм байна. Тиймээс манай улс нь БНХАУ-ыг европын орнуудтай холбох хамгийн дөт замтай учраас цаашид төмөр замын бодлогыг дэмжвэл транзит тээврээс их хэмжээний ашиг олох нь тодорхой болоод байгаа юм.
Олон улсын төмөр замын байгууллагын төмөр замын тээврийн тоо хэмжээг тохиролцдог зургаан талт уулзалт манай улсад амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, Вьетнам, БНАСУ гэсэн зургаан орны хооронд жил бүр явагддаг энэ удаагийн уулзалт манай улсад болсон нь транзит тээврийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өглөө хэмээн оролцогч талууд дүгнэж байна. Учир нь, Зам, тээврийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтарч манай улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний нэг болгож уулзалтын эхний өдрийг Монгол, Орос, Хятад гурван улсын тээвэр зууч, ачаа илгээгч томоохон байгууллагуудыг оролцуулан “Транзит Монгол” сэдвийн дор зохион байгуулсан юм. Энэ үеэр транзит тээврийг хөгжүүлэхэд бодлогын хэмжээнд хэрхэн анхаарч байгааг оролцогч талуудад тайлагнаж, дэлхийн томоохон бараа илгээгч болон хүлээн авагч нарт цаг хугацаа болон мөнгө хэмнэх өргөн боломж байгаа нь монголын транзит тээврийг ашиглах гэх сэдэл өгч чадсан юм. Ингэснээр энэ жил 2.2 сая тонн ачааг транзитаар тээвэрлэх шийдвэрт хүрлээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 760 мянган тонноор өссөн дүн бөгөөд өнгөрсөн оны транзит тээврийн орлогоос 30 орчим тэрбум ам.доллараар давуу байна гэсэн үзүүлэлтийг харуулжээ.Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар манай улс гадаад худалдааны 13 сая тонн ачаа тээвэрлэх тохиролцоонд хүрлээ. Энэ нь тээвэрлэх ачааны тоо 2.7 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс импорт нь 3.5 сая тонн бөгөөд Оросоос Монгол руу 1.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.8 сая тонн ачаа тээвэрлэх аж. Экспортын ачааны хувьд 6.9 сая тонн байхаар тохирсны 6.1 сая тонн нь БНХАУ-руу гарах бол үлдсэн 830 мянган тоннд хойд хөрш рүү ачаа тээвэрлэхээр болсон юм. Дээрх тоон үзүүлэлтэд дотоодын тээвэрлэлтийг нэмснээр монголчууд энэ жил 22-23 сая тонн ачаа тээвэрлэх бололцоотой. Уг шийдэлд талууд санал нэгдээд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

0 Сэтгэгдэл