Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Жолооч нарт хамгийн аюултай орны 12 дугаарт манайх орж байна
193 оронд хийсэн судалгаагаар жолооч нарт хамгийн аюултай орны жагсаалтад манай орон 12 дугаарт жагсчээ.

Сүүлийн 10 жилд автомашины хийц, аюулгүй байдлын тоног төхөөрөж улам сайжирч хамгаалалтын бүс, аюулгүйн дэр, хяналтын цахилгаан төхөөрөмж зэрэгтэй болсон нь машин жолоодоход аюулаас урьдчилан сэргийлдэг болсон. Үүнийг өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн таван жилд авто ослын тоо, ослын улмаас бэртэж гэмтэх, амиа алдах явдал багасч байгаагаар тайлбарлаж болно. 1970-аад онд бол жолооч нарт хамгийн аюултай орны тэргүүн эгнээнд АНУ явдаг байсан бол одоо энэ тухай ярих ч хэрэггүй болсон гэж болно.
АНУ-ын Мичиганы их сургуулийн дэргэдэх Тээврийн судалгааны санаачлагчид “Дэлхийн 193 орон дахь авто ослын улмаас нас барах явдал” гэсэн судалгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран гаргаснаа нийтэд дэлгэжээ.
Авто ослын тоо, үүний улмаас 100 мянган хүнд оногдох нас барагсдынхаа тоогоор Намиби 45 хүнээр нэгдүгээрт орсон бол Тайланд, Иран, Судан, Свазеланд улсууд 44, 38, 36 гэсэн тоогоор эхний таван байрт орсон байна. Харин манайд авто ослын улмаас нас барагсдын тоо нь 100 мянган хүнд 31 байгаагаараа 12 дугаарт орж жолооч нарт хамгийн аюултай орны тоонд багтжээ. Манай араас Белиз, Жибути, Лесото, Мозамбик, Малайз, Сальвадор, Йемен зэрэг орнууд орсон байна.
Дэлхийн дунджаар авто ослын улмаас нас барж байгаа хүн нь 100 мянган хүн тутамд 18 оногддог байна.

0 Сэтгэгдэл
боогий
Тэгэлгүй яахав дээ. Манайхан чинь машин унавал морь шиг хаа хамаагүй давхих дуртай. Хөдөө хээр талд морь унаад давхиж байгаа юм шиг хүмүүс юм чинь... Хотжих ч хол байна даа
2014.03.11