Голомт банкны картаараа онлайн худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай
Говийн биологийн олон янз байдлын хүрээлэнгийн нээлт боллоо
“Парисын их дуулга”-д манай улсаас 15 жүдоч өрсөлдөнө
"Улаанбаатар хотын оршуулгын салбарын стратеги төлөвлөгөө-2040" бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна
Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн
Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Хувийн өмчтөн мандтугай
Монгол Улсад хувийн өмчтөн бий болсон өдөр маргааш тохиож байна. Учир нь, энэ өдөр хөрөнгийн биржийн анхны цанг цохьсон гэдэг. Хөрөнгийн бирж дээр хувьцаат компаниудын хувьцааг бэлэн мөнгөөр арилжиж, малыг малчдад нь хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу ягаан, цэнхэр тасалбараар төр хувьчилж эхэлсэн.
Та санаж байгаа байх. Ягаан цэнхэр тасалбараар дамжих аль нэгэн компанид өөрийн гэсэн хувь эзэмшиж болох юм байна гэдгийг тухайн үед л бид ойлгож эхэлсэн. Гэхдээ хувьчилсан бүхэн, бидний хөрөнгө оруулсан бүхэн амжилттай болсон уу гэвэл үгүй. 1991 онд анх өмч хувьчлах шийдвэр төр гаргасан. Гэхдээ яаж вэ гэхээр тухайн үед социалист нийгмээс зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа орнуудын нэгэн адил хамгийн дөт нь төрөөс эрхийн бичиг тараах хэлбэр байсан гэдэг.
Ийнхүү иргэн бүр 10 мянган төгрөгийн эрхийн бичигтэй болсон юм. Ягаан нь бага хувьчлалд оролцох эрх, харин цэнхэр нь их хувьчлалд оролцох эрх. Одоо гуч дөхөж яваа бидний үеийнхэн бол тухайн үед ээж аавын толгойгоор л энэхүү тасалбарыг захиран зарцуулж л байсан. Олон хүний хөрөнгө оруулсан компани нь дампуурч, цэнхэр ягаан тасалбар талаар болсон ч олон хүн жижигхэн дэлгүүрийн эзэн, бас өөрийн гэсэн орон сууцтай, хэдэн малтай болсон.
Хорин жилийн өмнө та хувьдаа машинтай болох өдөр удахгүй гэхэд худлаа ч дээ хэмээн эргэлзэж байсан хүмүүс өнөөдөр хувийн унаа, орон сууцтай болчихсон, мөнгө хэрэг болсон үедээ банкны барьцаанд тавих эрхтэй болчихсон сууц байгаа нь нууц биш. Ийн бид 15 жилийн өмнөөс өөрийн гэсэн хөрөнгөтэй болох сууриа тавьжээ.
1991-1996 онд ийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 19.5 тэрбум төгрөг, бэлэн мөнгөөр 1.8 тэрбум төгрөг, нийт 21 тэрбум төгрөгийн төрийн өмч хувьчилсан гэдэг. Энэ нь нийт төрийн мэдэлд байсан өмчийн 44 хувь нь болжээ.
Бага хувьчлал буюу ягаан тасалбараар худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний газрууд, зарим орон сууцыг худалдсан юм. Ингээд 385 сая төгрөгийн ягаан тасалбараар 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий 3046 аж ахуйн нэгж хувьд шилжсэн аж.
Харин их хувьчлал буюу цэнхэр тасалбараар 916 аж ахуйн нэгжийн 10.9 тэрбум төгрөгийн хувьцаа ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 475 хувьцаат компани, 396 бүрэн бус хариуцлагатай компани шинээр үүсэн, 1.3 сая гаруй хүн хувь нийлүүлэгч болжээ.
Харин үл хувьчлагдах хөрөнгөөр Улаанбаатар төмөр зам, МИАТ, Биокомбинат, Эмийн үйлдвэр зэрэг нэн чухал гэж үзсэн 21 төрлийн аоъектыг хамааруулсан байна.
Хөдөө аж ахуйн салбарын хувьд тухайн үед нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг цэнхэр тасалбараар 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг ягаан тасалбараар нэгдлийн гишүүдэд хувьчилсан байгаа юм.

0 Сэтгэгдэл