Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Чойр, Сайншандын алинд газрын тос боловсруулах вэ

Манай улс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна хэмээн олон жил ярьсан ч өдий болтол шатахууны импортоос хараат хэвээр байна. Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг сүүлийн жилүүдэд хийсэн бөгөөд  Засгийн газар ч дэмжсэн шийдвэрлэсэн. Гэвч уг үйлдвэрийн талаар ҮАБЗ-өөр хэд хэдэн удаа ярилцаж өөрсдийн олборлож байгаа газрын тосоо түшиглэх  шийд гаргасан аж. Энэ хүрээнд Монгол орны Зүүн, Баруун бүс нутагт газрын тос боловсруулах бага оврын үйлдвэр байгуулахаар  болжээ. Мөн  Чойр, Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Ингээд энэ хоёр газрын аль нэгд нь үйлдвэр байгуулах шийд  гарах нь. Эдгээр газарт өмнө нь судалгаа хийж байсан билээ.
Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр манай улсаас олборлож буй түүхий эдийг ашиглах боломжгүй.
Учир нь, газрын тосоо татах дэд бүтэц байхгүй, тээврийн зардал асар өндөр гарах юм. Иймд уг үйлдвэр хойд хөршөөс түүхий эдээ авах төлөвлөгөөтэй. ОХУ ч бас Хятадад газрын тос нийлүүлдэг.  Тэгээд манай улс олборлож буй газрын тосоо Хятадад нийлүүлж оронд нь хойд хөршөөс түүхий эд авах хувилбар дэвшүүлж байсан юм. Үүнээс гадна Дарханд байгуулах үйлдвэр ОХУ-ын Эрхүү, Ангарскт  газрын тос олборлож буй хувийн компаниудаас түүхий эд авах гэрээ байгуулсан ажээ.




0 Сэтгэгдэл
Зүүнбаянд нефть байдаг. нефть түүхий эдээ бодвол мэдээж Сайншанд байх ёстой.
Хамгийн их уншсан