Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
Эдийн засагчид бүсээ чангалахыг уриаллаа
Монголын эдийн засгийн чуулганд оролцсон эдийн засагчид болон бизнес эрхлэгчид өнөөгийн эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Эдийн засагч Б.Дөлгөөн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав, “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар хуралд оролцож, иргэдийг тансаг хэрэглээгээ танахыг уриалаа. Тодруулбал, тав дахь удаагаа зохион байгуулсан эдийн засгийн чуулганаар хэлэлцсэн асуудлыг хөрсөн дээр буулгах, чуулганы үр дүнг олон нийтэд дахин сануулахаар хэд хэдэн багц асуудлаас бүрдсэн санал гаргасан юм. Үүнд, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс руу бүрэн шилжих хэрэгтэйг нэн түрүүнд сануулсан. Мөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэх, валютаар авдаг импортыг орлуулах стратегитай байх, импортыг чадах чинээгээрээ орлуулахын тулд хүнд, хөнгөн үйлдвэрүүдээ төрийн тууштай бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ.
Түүнчлэн тансаг хэрэглээг танах нь дээрхээс дутахааргүй тулгамдаж байгаа асуудал аж. Мөн орон сууцны санхүүжилтийн системийг удаан үргэлжлүүлэх буюу найман хувийн зээлийн тэнцвэртэй байдал хангах, импорт, валютын ханш хөөрөгдсөн тансаг хэрэглээг танах, хөгжлийн бодлогоо гаргаж, явах зам, хүрэх зорилгоо тодорхойлох ёстой. Эдийн засгийн хөгжлийн бодлогыг аль ч парламент, Засгийн газрын үед өөрчлөхгүй байх хэрэгтэй гэж сануулав.
Засссс яршиг, тэр Бямбасайхан гэж хоолойгоо зохиомлоор шахаж бүдүүн дуугардаг бас дээр нь ёстой ямар ч мэдлэг чадваргүй, худал нэг тийм ерөнхий юм бусдын аясыг харж ярьдаг томчуулын амыг дагадаг хүн байна лээ.
Монголын эдийн засгийн чуулганд оролцсон эдийн засагчид болон бизнес эрхлэгчид өнөөгийн эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Эдийн засагч Б.Дөлгөөн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав, “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар хуралд оролцож, иргэдийг тансаг хэрэглээгээ танахыг уриалаа. Тодруулбал, тав дахь удаагаа зохион байгуулсан эдийн засгийн чуулганаар хэлэлцсэн асуудлыг хөрсөн дээр буулгах, чуулганы үр дүнг олон нийтэд дахин сануулахаар хэд хэдэн багц асуудлаас бүрдсэн санал гаргасан юм. Үүнд, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс руу бүрэн шилжих хэрэгтэйг нэн түрүүнд сануулсан. Мөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэх, валютаар авдаг импортыг орлуулах стратегитай байх, импортыг чадах чинээгээрээ орлуулахын тулд хүнд, хөнгөн үйлдвэрүүдээ төрийн тууштай бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ. Түүнчлэн тансаг хэрэглээг танах нь дээрхээс дутахааргүй тулгамдаж байгаа асуудал аж. Мөн орон сууцны санхүүжилтийн системийг удаан үргэлжлүүлэх буюу найман хувийн зээлийн тэнцвэртэй байдал хангах, импорт, валютын ханш хөөрөгдсөн тансаг хэрэглээг танах, хөгжлийн бодлогоо гаргаж, явах зам, хүрэх зорилгоо тодорхойлох ёстой. Эдийн засгийн хөгжлийн бодлогыг аль ч парламент, Засгийн газрын үед өөрчлөхгүй байх хэрэгтэй гэж сануулав.
0 Сэтгэгдэл
2014.04.08
























