Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Гадаад валютын зээлийг хумина
Манай улсын арилжааны банкууд нийт 11 их наяд төгрөгийн зээл олгосон судалгаа бий. Үүний 27 хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэх зээл. Ялангуяа,  ам.долларын ханш өссөн үед гадаад валютын зээл авсан иргэд ихээхэн хүнд байдалд орсон билээ. Өөрөөр хэлбэл, улсад орж ирэх ам.долларын урсгал тасалдсанаас ханшийн эрсдэл хүлээж, зээлээ төлж чадахгүйд хүрээд буй. Тиймээс цаашид гадаад валютын орлогогүй иргэдэд зээл олгохгүй байхаар болсон байна.  Иргэд гадаад валютын зээл авдаг гол шалтгаан нь  хүү бага байдагтай холбоотой аж. Нөгөө талаар валютын ханш нэг их өөрчлөгдөхгүй хэмээн тухайн үеийн эдийн засгийн байдлаас хамааран үнэлдэг гэнэ. Иймд арилжааны банкны мэргэжилтнүүд иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх  ёстой гэлээ. Нөгөөтэйгүүр эдийн засгийн энэ хүндрэлийг даван туулахад  мөнгөний нийлүүлэлт хэрэгтэй. Тэгэхдээ ам.долларын нийлүүлэлтийг нэмэг­дүүлэх шаардлагатай хэмээн төв банкны эдийн засагчид тодорхойлж. Ингэж байж эдийн засгийн өсөлтөө хадгалж хохирол багатай даван туулна гэв. Хэрэв ам.долларын нийлүүлэлт хийж чадахгүй бол эдийн тогтвортой байдлаа хадгалж үлдэх арга зам бий гэж. Хэрвээ тогтвортой байдлаа хадгалж үлдсэн тохиолдолд манай улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос  бууж 8-9 хувьтай гарч магадгүй гэсэн төсөөлөл бий юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан