Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Элчин сайдуудад Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг танилцуулав
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Монгол Улсад суугаа ЭСЯ, дипломат корпусын төлөөлөгч болон гадаадын хэвлэл мэдээллийн сэтгүүлч сурвалжлагчид Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд танилцууллаа.

 Эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Засгийн газраас 23 зүйл бүхий 5 чиглэлийн 50 гаруй арга хэмжээг 100 хоногт хэрэгжүүлэхээр болоод буй. Ерөнхий сайд уулзалтын үеэр эдгээр багц ажлыг гол таван чиглэлээр нь товч байдлаар танилцуулсан. Шинэчлэлийн Засгийн газар нэгдүгээрт хувийн хэвшил, хоёрдугаарт уул уурхайн үйлдвэрлэл, гуравдугаарт барилга, аж үйлдвэр, дөрөвдүгээрт гадаадын хөрөнгө оруулалт, тавдугаарт орон нутаг, түүний дэд бүтцийг дэмжиж эрчимжүүлэх гэсэн чиглэлийг барьж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Ерөнхий сайд энэхүү төлөвлөгөөгөө танилцуулахдаа, “Хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд шаардлагагүй импортыг багасгаж, ухаалаг хэрэглээнд суралцана. Дотоодын бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг хөхиүлэн дэмжинэ. Манай улс уул уурхай, газар тариалангийн салбарт маш их хэмжээний тоног төхөөрөмжийг худалдаж авдаг. Иймээс лизингийн үйлчилгээг өргөжүүлнэ. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. БНХАУ-тай томоохон экспорт хийдэг. Тиймээс төгрөг юанийн хоорондох свопыг нэмэгдүүлнэ. Шаардлагагүй хяналт шалгалтыг цөөрүүлж, бизнесменүүдийг аль болох дэмжиж туслах чиглэл рүү явах болно. Газрыг эргэлтэд оруулах орчин нөхцлийг бүрдүүлнэ. Зээлийн үндэсний корпорацийг бий болгоно. Засгийн газрын "1111" төвөөр эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлийн саналыг иргэдээс хүлээж авна. Дараагийн үйл ажиллагаа төвлөрөх салбар бол уул уурхайн салбар. Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдсон хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ өөрчлөлтөөр хайгуулын лицензийг олгож эхэлнэ. Мөн маргаантай 100 гаруй лицензийг нэг тийш болгоно. Алт олборлолтыг дэмжиж, нүүрснээс хий гаргах төслийг эхлүүлнэ. Энэ бүх үйл ажиллагааны хүрээнд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулна" гэж ярьлаа.

Өнгөрсөн гурван жилд гааль, худалдааны татвараас жижиг, дунд үйлдвэрлэгчдийг чөлөөлж ирсэн. Шинэ он гарсаар энэхүү чөлөөлөлтийг зогсоогоод байгаа юм. Засгийн газраас барилга, аж үйлдвэрийн салбарыг өргөжүүлэх ажлынхаа хүрээнд үйлдвэрлэгчдээс дэвшүүлсэн саналын дагуу гааль, худалдааны татвар чөлөөлөлтийг эргэн харахаар болсон байна. Энэ чиглэлд ямар ажлууд багтаж байгаа талаар Ерөнхий сайд, “Экспортыг орлож, импортыг нэмэгдүүлсэн үйлдвэрлэлийг дэмжинэ.  Ноолуур, ноосны чиглэлээр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Энэ ажил хэвээр үргэлжилнэ. Жижиг, дунд үйлдвэрийн санд “Чингис” бондоос зохих хөрөнгийг байршуулж,  тус сангийн эргэлтийг нэмэгдүүлнэ. Төмөр замын ажлаа идэвхжүүлнэ. Концессоор хийх нэг том ажил бол Замын-Үүд-Алтанбулагийн чиглэлийн автозам юм. Энэ замын ажил эхлэх ёстой. Тав, зургадугаар сардаа багтаан Туул гол дагуу тавих хурдны замын ажлаа эхлүүлнэ. Дөрөв дэх бүлэг асуудал бол аймаг, орон нутгийн эдийн засгийг дэмжих явдал юм. “Гудамж” төсөл зөвхөн Улаанбаатарт биш хөдөөд мөн хэрэгжинэ. Есөн аймаг ДЦС-гүй байгаа. Тэдгээр аймагт бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Өнгөрсөн жил 3 суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлсэн. Энэ жил 16 суманд тус төсөл хэрэгжих юм. Хүн ам олонтой сумдад сүү боловсруулах үйлдвэр байгуулна. Түүнчлэн 6 аймгийг хатуу хучилттай замаар холбоно.  Аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууцны ажил эхэлсэн. Аймгийн төв дэх орон сууцанд ороход моргейжийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргахаар ажиллаж байна" гэв.

Харин сүүлийн бүлэг буюу Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлийн тухайд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, “Монгол Улс Алтанбулаг, Замын-Үүд гэсэн хоёр чөлөөт бүс байгуулж байна. Эдгээр бүсэд гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Манай улс олон жилийн турш гадны банк санхүүгийн байгууллагуудтай харилцаж, зээл авч ирсэн. Одоо үргэлжлүүлэн авья гэхээр манай хуулиар ДНБ-ийн эзлэх хувь хэмжээнд тулчихаад байгаа. Энэ асуудалд өөрчлөлт оруулж зээл авах эрхээ нэмэгдүүлэх зорилттой байгаа. Энэ жил 1 тэрбум ам.долларын концессийн гэрээний ажил зарлана. Ирэх онд Монгол Улс “IT-Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоно. Манай улс уул уурхайгаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байна. Өнөөдөр Монгол Улс 17 орны иргэдийг визгүй нэвтрүүлж байгаа. Энэ тоог нэмэгдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдад визний тааламжтай нөхцлийг санал болгоно. Ирэх 7 хоногт УИХ уг тогтоолыг баталгаажуулснаар асуудал шийдвэрлэгдэнэ“ хэмээн ярьсан юм.

Ерөнхий сайд энэ бүх ажлыг цаг хугацааны хувьд нарийн төлөвлөж, заалт бүрээр нь хэрэгжилтийг нь хангуулахаар төлөвлөсөн. Мөн зарим ажлын хувьд хөрөнгө мөнгө шаардагдахгүй, зөвхөн хууль, эрх зүйн зохицуулалт хийснээр төлөвлөсөн ажил үр дүнтэй хэрэгжинэ гэдгийг тодотгов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан