ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улстөрчид өө, ”ХАН” үндэстэнг хар даа
Улстөрчдөд ужиг өвчин бий. Тэд парламентын суудалд суусан цагаасаа хойш хүн биш “ясны” улстөрч болж өвчилдөг. Сэнтэглэж, том дуугарч, талхны үнийг хүртэл эдийн засгийн тоймгүй олон томъёогоор тайлбарлаж, хийгүй байх гэж хэт биеэ барьдаг. Гэвч хүн болсон хойно алдах эндэх, буруудах тохиолдол гарна. Үүнийг нь иргэд хүлээн зөвшөөрдөг ч, улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй, өөгүй байх гэж хэт улайрсны улмаас ангалд унах тохиолдол бий. Заримдаа тэдний хүн араншин нь хоорондоо арсалдах, сандал суудлын хэрүүл хийх, нэгнийгээ үгээр, үйлдлээр багалзуурдах, салаавч гаргах зэрэг тэмцлийн хурц хэлбэрээр илэрдэг ч түүнээс бусдаараа улстөрч хэвээр үлддэг. Тухайлбал, алдаа дутагдал гаргасан гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрч, сайн дураараа сандал суудлаа өгч байсангүй. Энэ бол өөрсдийгөө өндөгтэй андуурдаг, бусдад муугаа үзүүлэх дургүй монгол хүний яс чанар. Улмаар өөрсдийн зөв мэтээр зүтгэж, ард түмнээсээ үнэлгээ авахын тулд улс орны үнэн байдлыг улам гүнд далдална. Энэ л үед монгол хүний язгуур чанар, тэр дундаа эр хүний жудаг гэдэг зүйл улс төрд ус, агаар мэт дутагдаж, удахгүй нүд аних дээрээ тулаад байна хэмээн дүгнэхээр болж.
Улс орны үнэн царай хувирч, эдийн засаг хямарсан, хямраагүйн дунд дэнжигнэж байгаа нь зарим талаараа үүнтэй холбоотой. Нэг нь хямарсан гэж үзэн шийдтэй арга хэмжээ авах цаг нь болсон гэхэд нөгөөх нь буруугаа хүлээлгүй, эдийн засгийн үзүүлэлтийг цаасан дээр тайлбарлаж, удирдаж байгаа салбар нь уналтад ороогүй хэмээн төөрөгдүүлж эхлэв. Энэ мэт арьсаа хамгаалах ажиллагаа эдийн засаг гэлтгүй эрүүл мэнд, барилга, хөгжил, боловсрол гээд бүхий л салбарт ноёрхож, “эзэн биегүй”, уналтууд эрчээ авав. Эцэстээ иргэдэд тал засч сайн, сайхан байгаа мэтээр ойлгуулах нь улстөрчдийн өөрсдийнх нь ёс суртахуун болоод үнэн мөнийг онцолж, хариуцлага үүрэх улстөрийн соёлыг улам бүр гажуудуулж эхэлдэг. Тиймээс үнэн байхгүй. Үүнийг дагаад хариуцлага үүрэх хүн олдохгүй байна. Гэтэл хариуцсан салбарт нь олон алдаа дутагдал гарч, барилгын салбарт гэхэд л өдөр бүр шахуу хүмүүс өөр ертөнц рүү хальж байна. Үндсэндээ, салбарын ажиллагаанд энэ нь “үхлээр” дүн тавьж байгаа хэрэг. Гэтэл үүнийг компанийн аль эсвэл аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн хэмээн өөрсдийгөө хаацайлах байдал хэрээс хэтэрлээ. Албан тушаалаа өгдөггүй юм гэхэд ард түмнээсээ уучлал гуйсан тохиолдол аль ч салбарт бүртгэгдсэнгүй.
Тэгвэл “Хан” үндэстэнг хар даа улстөрчид өө. Улс төрийн асар өндөр соёл гаргаж, ард түмнийхээ өмнө бөхөлзөж, бүлтгэнэсээр Засгийн газрын тэргүүн нь ажлаа өглөө. Далайд хөлөг онгоц осолдоход Засгийн газрын тэргүүний буруу байхгүй ч, шуурхай ажиллаж чадсангүй хэмээн 50 гаруй сая иргэнийнхээ өмнө толгой гудайлган уучлалт хүсэв. Тэгэхдээ дахин хариуцлага үүрэхэд бэлэн байгаа хэмээн амлалт өгч байна. Ажилдаа эзэн сууж, ерөнхийлөн захирна гэдэг энэ. Бас улстөрч бол ард түмний утсан хүүхэлдэй байх ёстой гэдгийн баталгаа энэ мөн байсан. Гэтэл манайд ямар нэг алдаа дутагдал гарвал, бултах, зугтах, зөвтгөх, гүйцэтгэх албан тушаалтнаа золионд гаргах зэргээр бүрхүүл үүсгэн амь зогоож байна. Үүнийг иргэд итгэл хүлээлгэсэн гишүүнийхээ утсан хүүхэлдэй болж, эрээвэр, хураавар амьдралд халаас хоосон гундаж яваагаар ч тайлбарлаж болно. Тэгвэл яагаад улстөрчид хараат бус оршиж, иргэдээс айхгүй, эмээхгүй амьдарч, ажиллаж байх ёстой юм бэ. Яагаад монголчуудын ёс заншил, адаглаад ах захаа хүндлэн дээдлэх олон зууны түүх “Хан” үндэстэнтэй харьцуулахын аргагүй дор байгаа юм бол.
Төлөөллийн ардчилал устсан уу
Ардчилал гэдэг ард түмэн засгийн эрхийг барихыг хэлсэн ерөнхий ойлголт. Тиймээс ард түмний төлөө үйлчилдэг төр засгийг ард түмэн өөрсдийн оролцоотойгоор байгуулахыг эрмэлзэж, сонгуульд оролцож, өөрсдийн төлөө ажиллаж чадах итгэлтэй бүлэг хүнээр дамжуулан засгийн эрхийг барилцаж байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн төлөөллийн ардчиллаар төрийг удирдаж байх бүдүүвч ойлголт. Гэтэл бидэнд тэднийг сонгохоос өөрөөр татан буулгах, алдаа оноог нь хэлэлцэх боломж төдийлөн олдохгүй байна. Хэчнээн ядуу, зүдүү байгаагаа хэлсэн ч тоо баримтаар эдийн засаг сайн байна, тэс, тэвч, бүсээ чангал гэсэн басамжлалаар хариу барьж байна. Үнэнг нууж, өөрсдийн өчүүхэн нэр төрийн төлөө ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, амьдрал сайхан байгаа мэтээр ярих болов. Өнөөх худал хэлж олон нийтийг хуурч мэхлэхгүй байх, хуулийг үл зөрчиж, сахин биелүүлэх ёс зүйн сэтгэлгээтэй байх ёстой гэдгээ умартжээ. Явцуу бүлгийн сонирхлоор хууль гаргахыг эсэргүүцэх чадамжгүй болж, өөрийнхөө бус улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавих зорилгоо ч мартаж.
Тиймээс төлөөллийн ардчилал гэсэн үнэт зүйл өнөөдөр үгүй болж байна уу хэмээн хардахад хүрэв. Үгүй бол эдийн засгийн уналт, эрүүл мэндийн эрсдэл, барилгын салбарын тоо томшгүй олон алдааг өдийг хүртэл яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Бусад улс, ялангуяа бүс нутгийн хамааралтай, ёс суртахууны адил хэм хэмжээтэй улсын засаглал арай л ондоо байна. Ард түмнээсээ уучлалт гуйж, алдаа бүр дээрээ ажлаа өгч байна. Тиймээс бид алдаагаа хүлээн зөвшөөрч, ажлаа өгөхгүй юм гэхэд ард түмнээсээ уучлал гуйх улстөрийн соёлтой байвал сайхансан.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 135 ДУГААР ЦЭЦРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ ТӨГСӨЖ БАЙГАА АХЛАХ АНГИ ТУС БҮРЭЭС ПРИНТЕР 150000 ТӨГРӨГ АВЧ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ БОЛОВСРОЛЫН ЯАМНЫХАН АТГ-ЫНХАН АНХААРАЛДАА АВААЧЭЭ
manai heden luibarchin , hulgaich uls turiinhun yaj uls ornoo hudaldaj bayjij bgaag hardaa ednii hen ch ult turch bish bugd hulgaich luibarchid shuu dee . mongold huuli gedeg um bdag bol edniig bugdiig shuugeesei daanch huuli ch uilchildeggui oron gej mongoliig l heleh baih daa tegeed ch luibarchid bugd huulia uurtuu zoriulj gargadag um daa iim l huulitai iim l luibarchin turtei mongol maani heZee hugjih bilee dee ene uls ornoo idej uusan hulgaich luibarchdiig bugdiig ni tsaaziin yl onooobol hoishid tur maani tsebershih bulee burhan ta nariig gesgeeg
muusain omhii komnistuud geed baidag hyatadiin komnist namiinhan yawj yawj ene heden luiwarchdaas hamaagui deer yos surtahuuntain bshu
manai yls turchid unen sak hylgaichyyd lyawarchid hamgiin nowshiin shynaliin byzryyd bga yum da delhiid hamgiin ichih bylchihai ni ajillahaa baichihsan shideg hylgaichyyd
eh nutag gazar shoroogoo hudaldaj luivardsan yumnuud tm soyul bhgui ee luivardsan munguuruu gadnii oronuudad oron suuch yanz buriin yum hudaldaj avaad amia bodood yah bileedee teriigee heden jil ashiglana gej bodoo yum boldoo hezee negen ur hoichino hoosorch ergej ireh eh oron gazar nutaggui AZIIN TSIGAN bno shuudee ireedui hoich uee bodmoor yum ard tumen gazar nutagui mungu ed horongo bgaad yah yum ve
neeree manaid es zuitei uls turch gej algaa dandaa gemt heregtenguudl suuj baidag ym shigee
МОНГОЛД УЛС ТӨРЧИД БАЙХГҮЙ. МОНГОЛЫН ТӨРД ХУЛГАЙЧ, АВИЛГАЧ ЛУЙВАРЧИД ГАРСАН. УЛС ТӨРЧ ГЭЖ : ЁС ЗҮЙТЭЙ, УЛС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГСЭН СЭТГЭЛТЭЙ, ТӨРИЙН ӨНДӨР АЛБА ХАШИХДАА ХУУЛЬД ЗАХИРДАГДАЖ АЖИЛЛАДАГ ТИЙМ ХҮНИЙГ ХЭЛДЭГ.
end hyatadiin tuhai yuch alga han gej solongosiig yarij ba yuch medehgyi ergyygee hynd bitgii gaihuul duugyi baih ch erdem yum shyydee
HYATADAD HYAMRAL BOLOH NI OILGOMJTOI,HAMGIIN BAGA TSALINTAI ORON
Авто тээврийн цоо шинэ лавлах нээгдлээ. Та авто тээвэр, аялал жуулчлалын талаарх бүхий л мэдээллээ авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.Шинэ итгэл, шинэлэг үйлчилгээ
МАНАЙ УЛС ТӨРЧ БИРДҮҮД ТЭГЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ.ЯАВАЛ НЭГ СУУДАЛД УДААН СУУЖ ЯАВАЛ ХААНААС ЮУ ИДЭХ ҮҮ ГЭЭЛ,САНАЛААРАА СУУДЛАА ӨГӨХ НЬ БИТГИЙ ХЭЛ ОГЦРУУЛАХ ГЭЖ ҮЗЭЭД Ч БАРАХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ
Асар хурдацтай хөгжиж байгаа гэдгийг дэлхий нийтээрээ л харж байна. Үнэн. Гэхдээ бүр илүү бусдыг идэж эхлэх гэж байгааг нь тэр бүр мэдэхгүй л байна даа, эсвэл мэдээд ингэж бичээд байгаа юм уу
Xan vndestenees surax yum ix bii shvv turiin undur albanii xvmvvs ger bvliin togtvortoi gemt xeregt xolbogdolgvi xatuu bdag tegexed manaixan bvgd saltaanii sonirxoltoi exneree solino baarand orno zodoldono ergvv dee ergvv
ХАН үндэстэнг дуурайж яах юм вээ хөгширч үхэх гэж байгаа өвгөн өөрийгөө авч гарах гэж баахан хүүхэд хаясан гэсэн биз дээ манай монголчууд хэзээ чүр хүүүхдээ орхидогггүй ард тзмэн шүү
ugui bolj bnuu geh bishee. uulaasaa ugui sh dee. ene nam garch irj uuriiguu songuldag, todrohoi hedhen humuus songogdohoos uur argagui baidag songul undseere buruu
Manai uls torchid geed bgaa uls bolj togloj bgaa humuus bidnees aihgui ch gesen yadaj emeehgui ulaim tsaim idej, bur boloogui dahiad idne geed eronhii said ni helj huuli zuin said ni har tamhi yanhantai holbootoi deer USA ulsaas huuliin tosol avch helelrsene gesen heleltseeriig batalj teriig ni Eronhiilogch ni demjij l bga iim l humuuseer udirduulj bga shu de humuus mini
mana heded tiim yos surtahuun baihgui eee.uhtlee shiree sandaltai zuuraldanaa.1-g haritsah 1 say geed l dairna da.yag l tsuuvur chono shig.
гончигдорж яасан эрт зєнєж байна аа
Улстөрчдөд ужиг өвчин бий. Тэд парламентын суудалд суусан цагаасаа хойш хүн биш “ясны” улстөрч болж өвчилдөг. Сэнтэглэж, том дуугарч, талхны үнийг хүртэл эдийн засгийн тоймгүй олон томъёогоор тайлбарлаж, хийгүй байх гэж хэт биеэ барьдаг. Гэвч хүн болсон хойно алдах эндэх, буруудах тохиолдол гарна. Үүнийг нь иргэд хүлээн зөвшөөрдөг ч, улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй, өөгүй байх гэж хэт улайрсны улмаас ангалд унах тохиолдол бий. Заримдаа тэдний хүн араншин нь хоорондоо арсалдах, сандал суудлын хэрүүл хийх, нэгнийгээ үгээр, үйлдлээр багалзуурдах, салаавч гаргах зэрэг тэмцлийн хурц хэлбэрээр илэрдэг ч түүнээс бусдаараа улстөрч хэвээр үлддэг. Тухайлбал, алдаа дутагдал гаргасан гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрч, сайн дураараа сандал суудлаа өгч байсангүй. Энэ бол өөрсдийгөө өндөгтэй андуурдаг, бусдад муугаа үзүүлэх дургүй монгол хүний яс чанар. Улмаар өөрсдийн зөв мэтээр зүтгэж, ард түмнээсээ үнэлгээ авахын тулд улс орны үнэн байдлыг улам гүнд далдална. Энэ л үед монгол хүний язгуур чанар, тэр дундаа эр хүний жудаг гэдэг зүйл улс төрд ус, агаар мэт дутагдаж, удахгүй нүд аних дээрээ тулаад байна хэмээн дүгнэхээр болж. Улс орны үнэн царай хувирч, эдийн засаг хямарсан, хямраагүйн дунд дэнжигнэж байгаа нь зарим талаараа үүнтэй холбоотой. Нэг нь хямарсан гэж үзэн шийдтэй арга хэмжээ авах цаг нь болсон гэхэд нөгөөх нь буруугаа хүлээлгүй, эдийн засгийн үзүүлэлтийг цаасан дээр тайлбарлаж, удирдаж байгаа салбар нь уналтад ороогүй хэмээн төөрөгдүүлж эхлэв. Энэ мэт арьсаа хамгаалах ажиллагаа эдийн засаг гэлтгүй эрүүл мэнд, барилга, хөгжил, боловсрол гээд бүхий л салбарт ноёрхож, “эзэн биегүй”, уналтууд эрчээ авав. Эцэстээ иргэдэд тал засч сайн, сайхан байгаа мэтээр ойлгуулах нь улстөрчдийн өөрсдийнх нь ёс суртахуун болоод үнэн мөнийг онцолж, хариуцлага үүрэх улстөрийн соёлыг улам бүр гажуудуулж эхэлдэг. Тиймээс үнэн байхгүй. Үүнийг дагаад хариуцлага үүрэх хүн олдохгүй байна. Гэтэл хариуцсан салбарт нь олон алдаа дутагдал гарч, барилгын салбарт гэхэд л өдөр бүр шахуу хүмүүс өөр ертөнц рүү хальж байна. Үндсэндээ, салбарын ажиллагаанд энэ нь “үхлээр” дүн тавьж байгаа хэрэг. Гэтэл үүнийг компанийн аль эсвэл аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн хэмээн өөрсдийгөө хаацайлах байдал хэрээс хэтэрлээ. Албан тушаалаа өгдөггүй юм гэхэд ард түмнээсээ уучлал гуйсан тохиолдол аль ч салбарт бүртгэгдсэнгүй.
Тэгвэл “Хан” үндэстэнг хар даа улстөрчид өө. Улс төрийн асар өндөр соёл гаргаж, ард түмнийхээ өмнө бөхөлзөж, бүлтгэнэсээр Засгийн газрын тэргүүн нь ажлаа өглөө. Далайд хөлөг онгоц осолдоход Засгийн газрын тэргүүний буруу байхгүй ч, шуурхай ажиллаж чадсангүй хэмээн 50 гаруй сая иргэнийнхээ өмнө толгой гудайлган уучлалт хүсэв. Тэгэхдээ дахин хариуцлага үүрэхэд бэлэн байгаа хэмээн амлалт өгч байна. Ажилдаа эзэн сууж, ерөнхийлөн захирна гэдэг энэ. Бас улстөрч бол ард түмний утсан хүүхэлдэй байх ёстой гэдгийн баталгаа энэ мөн байсан. Гэтэл манайд ямар нэг алдаа дутагдал гарвал, бултах, зугтах, зөвтгөх, гүйцэтгэх албан тушаалтнаа золионд гаргах зэргээр бүрхүүл үүсгэн амь зогоож байна. Үүнийг иргэд итгэл хүлээлгэсэн гишүүнийхээ утсан хүүхэлдэй болж, эрээвэр, хураавар амьдралд халаас хоосон гундаж яваагаар ч тайлбарлаж болно. Тэгвэл яагаад улстөрчид хараат бус оршиж, иргэдээс айхгүй, эмээхгүй амьдарч, ажиллаж байх ёстой юм бэ. Яагаад монголчуудын ёс заншил, адаглаад ах захаа хүндлэн дээдлэх олон зууны түүх “Хан” үндэстэнтэй харьцуулахын аргагүй дор байгаа юм бол.
Төлөөллийн ардчилал устсан уу
Ардчилал гэдэг ард түмэн засгийн эрхийг барихыг хэлсэн ерөнхий ойлголт. Тиймээс ард түмний төлөө үйлчилдэг төр засгийг ард түмэн өөрсдийн оролцоотойгоор байгуулахыг эрмэлзэж, сонгуульд оролцож, өөрсдийн төлөө ажиллаж чадах итгэлтэй бүлэг хүнээр дамжуулан засгийн эрхийг барилцаж байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн төлөөллийн ардчиллаар төрийг удирдаж байх бүдүүвч ойлголт. Гэтэл бидэнд тэднийг сонгохоос өөрөөр татан буулгах, алдаа оноог нь хэлэлцэх боломж төдийлөн олдохгүй байна. Хэчнээн ядуу, зүдүү байгаагаа хэлсэн ч тоо баримтаар эдийн засаг сайн байна, тэс, тэвч, бүсээ чангал гэсэн басамжлалаар хариу барьж байна. Үнэнг нууж, өөрсдийн өчүүхэн нэр төрийн төлөө ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, амьдрал сайхан байгаа мэтээр ярих болов. Өнөөх худал хэлж олон нийтийг хуурч мэхлэхгүй байх, хуулийг үл зөрчиж, сахин биелүүлэх ёс зүйн сэтгэлгээтэй байх ёстой гэдгээ умартжээ. Явцуу бүлгийн сонирхлоор хууль гаргахыг эсэргүүцэх чадамжгүй болж, өөрийнхөө бус улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавих зорилгоо ч мартаж.
Тиймээс төлөөллийн ардчилал гэсэн үнэт зүйл өнөөдөр үгүй болж байна уу хэмээн хардахад хүрэв. Үгүй бол эдийн засгийн уналт, эрүүл мэндийн эрсдэл, барилгын салбарын тоо томшгүй олон алдааг өдийг хүртэл яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Бусад улс, ялангуяа бүс нутгийн хамааралтай, ёс суртахууны адил хэм хэмжээтэй улсын засаглал арай л ондоо байна. Ард түмнээсээ уучлалт гуйж, алдаа бүр дээрээ ажлаа өгч байна. Тиймээс бид алдаагаа хүлээн зөвшөөрч, ажлаа өгөхгүй юм гэхэд ард түмнээсээ уучлал гуйх улстөрийн соёлтой байвал сайхансан.
0 Сэтгэгдэл
Зочин
Монголд буй болсон хан үндэстэнүүд яасан хүнийхрүү байдаг юм бэ.Газрын болон леценцийн наймааг санаачласнаас өөр юм хийсэнгүй,цаанаасаа хий гэсэн байхаа даа.
2014.05.02
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01
2014.05.01






















